Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/15-НД НИЙТЛЭГДСЭН

УБТЗ ХНН-ийн дарга асан Л.Пүрэвбаатарт холбогдох хэргийн шүүх хурал дахин хойшиллоо

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 4 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 265 дугаар зүйлийн 265.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн УБТЗ-ын ХХН-ийн дарга асан Л.Пүрэвбаатарт холбогдох хэргийг 2020 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн 09:00 цагаас Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцэх товтой байсан.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт: Шүүгдэгч Л.Пүрэвбаатараас гаргасан дахин шинжилгээ хийлгэх, мөн хохирогч талаас 2018 оны санхүүгийн хяналт шалгалт хийсэн тайлан гаргуулах тухай хүсэлтүүдийг хүлээн авч, шүүх хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулахаар болжээ.

 

Эх сурвалж: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар