Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/15-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Эрдэнэбаяр: Улаанбаатар хотын бүх ШТС үнээ буулгасан. Орон нутаг оройдоо буулгаж дуусна

Б.Жаргалмаа, IKON.MN
2020 оны 4 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Ашигт малтмалын газраас шатахууны асуудлаар мэдээлэл хийж байна.

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/835145120322916/

Тус газраас өгсөн мэдээлэлд "Өнгөрсөн долоо хоногт олон улсын томоохон биржүүд дээр нэг тонн түүхий газрын тосны үнэ 177.3-245.2 ам.доллар буюу баррель нь 22.72-32.27 ам.доллар ($)-ын хооронд хэлбэлзсэн байна.

2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 37 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байгаа бөгөөд үүнээс А-80 автобензин 86, АИ-92 автобензин 31, дизелийн түлш 36, ТС-1 онгоцны түлш 13 хоногийн нөөцтэй байна.

2020 оны дөрөвдүгээр сарын 7-14-ний өдрүүдэд ОХУ-аас Сүхбаатар боомтоор АИ-80 автобензин 120 тн, АИ-92 автобензин 8,460 тн, АИ-95 автобензин 112 тн, дизелийн түлш 9,815 тн нийт 18,752 тн, Эрээнцав боомтоор АИ-92 автобензин 508 тн. Боршоо боомтоор АИ-92 автобензин 402 тн, дизелийн түлш 151 тн нийт 553 тн, Замын-Үүд боомтоор АИ-92 автобензин 3140 тн буюу Монгол Улсад нийт 22,953 тн газрын тосны бүтээгдэхүүн импортоор орж ирээд байна.

Жижиглэнгийн үнийн хувьд Хангайн бүсийн Орхон, Сэлэнгэ аймгууд дахь А-80 автобензин 250-270 төгрөг, АИ-92 автобензин 280-310 төгрөг, АИ-95 автобензин 130 төгрөг, дизелийн түлш 300 төгрөгөөр тус тус буурсан бол Төвийн бүсийн Улаанбаатар хот дахь А-80 автобензин 270 төгрөг, АИ-92 автобензин 250 төгрөг АИ-95 автобензин 180 төгрөг, дизелийн түлш 190 төгрөгөөр буурсан бол Зүүн бүсийн Дорнод аймаг дахь А-80 болон АИ-92 автобензин тус бүр 300 төгрөг, АИ-95 автобензин 150 төгрөг, дизелийн түлш 300 төгрөгөөр тус тус буурсан байна.

Мөн Улаанбаатар хот дахь зарим компаниудын жижиглэнгийн үнийн судалгаанаас харахад

  • "Сод Монгол" ХХК ", "Магнай Трейд", "Петровис" ХХК-ийн А-80 автобензин 270-310 төгрөг,
  • "Шунхлай групп" ХХК, "Сод Монгол" ХХК", "Магнай Трейд", "Петровис" ХХК-ийн АИ-92 автобензин 250-300 төгрөг,
  • АИ-95 автобензин 180 төгрөг,
  • Дизелийн түлш 190-320 төгрөгөөр тус тус буурчээ.

Бөөний үнийн хувьд "Магнай Трейд ХХК" -ийн А-80 болон АИ-92 автобензин тус бүр 270 төгрөг, дизелийн түлш 380 төгрөг , "Шунхлай" ХХК-ийн А-80 автобензин 70 төгрөг, АИ-92 автобензин 100 төгрөг, дизелийн түлш 150 төгрөг, "Сод Монгол" ХХК-ийн А-80 болон АИ-92 автобензин, дизелийн түлш тус бүр 150 төгрөгөөр, "Ай Си Ай Си" ХХК-ийн дизелийн түлш 100 төгрөгөөр тус тус буурсан байна" гэжээ.

АМГТГ-ын орлогч дарга Ц.Эрдэнэбаяр энэхүү мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулахдаа дараах мэдээллүүдийг өглөө. 

  • Улсын хэмжээнд 1,300, Улаанбаатар хотод 250 ШТС байгаа бөгөөд бүгдийнх нь нөөц балансыг тулгаж байж үнийг эцсийн байдлаар өөрчилдөг. Бүх ШТС үнийн самбарыг механикаар өөрчилдөг. Энэ бүхэнд 2-3 хоног шаарддаг. Сая авсан мэдээллээр Улаанбаатар хотын бүх ШТС үнээ буулгасан байна. Орон нутгийн үнэ өнөө оройдоо багтаад өөрчлөгдөнө. 
  • Дэлхийн зах зээл дээрх шатахууны үнэ цар тахалтай холбоотойгоор буурсан. Цаашид ямар байх нь ОПЕК-ийн орнуудын олборлолтоо бууруулах эсэх шийдвэрээс хамаарна. Урьдчилсан байдлаар баррель нефтийг 9.5 сая тонноор бууруулахаар ярьж байгаа ч эцсийн шийдвэр гараагүй байна. Ерөнхийдөө он гарснаас хойш борлуулалт 30-40 хувь буурсан. 
  • Одоогийн хямдарсан үнэ тавдугаар сард хадгалагдана гэж харж байна. Цаашид Сингапурын бирж дээр ажиллах байдлаар үнийг он дуустал тогтвортой байлгахаар ажиллаж байна.