Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/14-НД НИЙТЛЭГДСЭН

Цэцэрлэг болон сургуульд элсэх бүртгэлийг наймдугаар сард зохион байгуулна

А.Намуун, iKon.mn
2020 оны 4 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
00:00 00:00
Цэцэрлэг болон сургуульд элсэх бүртгэлийг наймдугаар сард зохион байгуулна
Sara, ikon.mn - text to speech

Улсын Онцгой комиссын шийдвэрээр хичээл, сургалтын үйл ажиллагааг есдүгээр сарын 1-нийг хүртэл зогсоолоо.

Мөн тавдугаар сард зохион байгуулдаг цэцэрлэг болон сургуулийн нэгдүгээр ангид элсэх бүртгэлийг 2020 оны наймдугаар сарын хоёрдугаар хагаст хийхээр болгон хойшлуулжээ.

Өөрөөр хэлбэл, хаврын улиралд ямар нэг элсэлт, бүртгэл хийгдэхгүй болж байна.

Үүнтэй холбоотойгоор дөрөвдүгээр сарын 15-наас цэцэрлэг, сургууль, дотуур байрны халаалт, цахилгааныг хязгаарлаж, төсвийн хэмнэлтийг хийхээр болсон тухай Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг мэдээлэв.