Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/14-НД НИЙТЛЭГДСЭН

Маханд дуртай МАНГАСУУД FACEBOOK группийн лого зохиох уралдаан

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 4 сарын 14
Сурталчилгаа
Зураг зураг

МАХАНД ДУРТАЙ МАНГАСУУД facebook групп нь шорлог, хорхог, боодог, стэйк гээд маханд дуртай хэн бүхний жор, арга туршлагаа хуваалцаж, махны хэрэглээний соёл түүгээр хийх хоолны нэр төрлийг нэмэгдүүлэх группийн ГЭРИЙН ГАВЬЯАТ ТОГООЧДЫН олон янзын нууцлаг жорыг нээн илрүүлж түмэнд түгээх цаашлаад Монголд ирсэн жуулчдад зөвхөн Монголд л идэж болох гайхамшигтай махан хоол хөгжүүлэн дэлхийд алдаршуулах зорилготой залуусын нэгдэл юм. Бидний зорилго хүсэл тэмүүллийг илэрхийлэх гайхалтай лого урлаж өгөх дизайнер таныг хайж байна.

 

Шалгаруулалт. 2020 оны 4-р сарын 18 ны өдөр хүртэл материал хүлээн авна. Та бүтээлээ МАХАНД ДУРТАЙ МАНГАСУУД групп пост болгон оруулах ба хамгийн их санал авсан 5 бүтээлийг группийн идэвхтэй гишүүд болон Дизайнеруудын бригад группийн админуудаас бүрдсэн 10 хүн хуралдаж шүүн тэргүүн байрыг сонгон шалгаруулна.

Шагнал. 3.000.000 төгрөг + 10 кг Герман зайдас болон бусад даах хэмжээгээр нь гарын бэлэг нэмээд 130.000 давсан хүний талархалтайгаа шагнах болно. 

Хүндэтгэсэн МАХАНД ДУРТАЙ МАНГАСУУД

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.