Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/14-НД НИЙТЛЭГДСЭН

Орон нутгийн сонгуулийн санал авах өдрийг аравдугаар сарын 15-нд товлов

А.Ням-Өлзий, iKon.mn
2020 оны 4 сарын 14
iKon.MN
Зураг зураг

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар орон нутгийн сонгуулийн санал авах өдрийг тогтох тогтоолын төслийг хэлэлцлээ.

Сонгуулийн ерөнхий хорооны саналыг үндэслэн тус байнгын хорооноос аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг боловсруулжээ. 

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуульд санал авах өдрийг тухайн сонгуулийн жилийн аравдугаар сарын эхний хагасын аль нэг ажлын өдөр байна гэж заасны дагуу санал авах өдрийг 2020 оны аравдугаар сарын 15-ны өдөр байхаар тогтоолын төсөлд тусгажээ. 

Байнгын хорооны хуралдаанаар тогтоолын төслийг хэлэлцээд олонхын саналаар орон нутгийн сонгуулийн санал авах өдрийг 2020 оны аравдугаар сарын 15-ны өдөр товлохыг дэмжив. 

Энэхүү тогтоолын төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар эцэслэн батлана.