Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/14-НД НИЙТЛЭГДСЭН

ЗӨВЛӨГӨӨ: Амны хаалтыг хэрхэн зөв хэрэглэх вэ?

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 4 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
00:00 00:00
ЗӨВЛӨГӨӨ: Амны хаалтыг хэрхэн зөв хэрэглэх вэ?
Sara, ikon.mn - text to speech

Агаар дуслын замаар дамжих халдварт өвчнөөс сэргийлэх аргын нэг нь амны хаалт зүүх.

Харин буруу хэрэглэснээс болж эрсдлийг улам нэмэгдүүлдэг гэдгийг НЭМҮТ-ийн эрдэм шинжилгээний ажилтан О.Оюун-Эрдэнэ онцолж, амны хаалтыг хэрхэн зөв хэрэглэх тухай ийнхүү зөвлөлөө. 

Видео:

https://www.facebook.com/www.mohs.mn/videos/520531805299404/

Эн тэргүүнд амны хаалт зүүхээс өмнө гараа угааж, зүүснийхээ дараа хамар, амыг бүрэн хааж, завсар гарсан эсэхийг шалгаж үзээрэй.

Нэг удаагийн амны хаалтыг тогтмол хоёр цаг хэрэглэх ёстой. Хэрэв дунд нь хоол идсэн, утсаар ярьсан эсвэл амны хаалт тань норсон бол шууд хаях ёстойг анхаарна уу. Хаяхдаа гадаргуунд гараа хүргэж огт болохгүй.

Харин даавуун амны хаалт хэрэглэж буй бол хоёр цаг тутамд заавал солих хэрэгтэй.

 

Эх сурвалж: Эрүүл мэндийн яам