Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/13-НД НИЙТЛЭГДСЭН

А.Даваажаргал: Хэсгийн ахлагч нар зөрчил гаргасан иргэн, аж ахуйн нэгжийг торгох эрхтэй болно

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 4 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу Улаанбаатар хотын хэмжээнд ажиллаж буй 1,630 орчим хэсгийн ахлагчийг олон нийтийн цагдаагийн сургалтад хамруулахаар болжээ.

Сургалтын Цагдаагийн ерөнхий газраас баталсан хуваарийн дагуу дөрөвдүгээр сарын 15-наас эхлүүлэх бөгөөд сургалтаа дүүргэж, шалгалтдаа тэнцсэн хэсгийн ахлагч нарт олон нийтийн цагдаагийн эрх олгох юм. 

Хэсгийн ахлагч нар олон нийтийн цагдаагийн эрхтэй болсноор гудамж талбайд шүлс, нус, цэрээ хаях, хогоо ил задгай хаях, хориотой зүйлс шатаах зэрэг зөрчил гаргасан иргэн, аж ахуйн нэгжид Зөрчил хянан шийдвэрлэх хуулийн дагуу хялбаршуулсан журмаар торгуулийн арга хэмжээ авах эрхтэй болно гэдгийг НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал мэдээллээ.