Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/13-НД НИЙТЛЭГДСЭН

"Автомашины улсын дугаарын хязгаарлалтын тухай хэлэлцэхийг Хотын захирагч тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан"

Б.Бадамгарав, IKon.mn
2020 оны 4 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас энэ сарыг дуустал тээврийн хэрэгслийг тэгш, сондгойгоор нь хязгаарлан замын хөдөлгөөнд оролцуулах саналыг гаргасан.

Уг асуудлыг аймаг, нийслэлийн Засаг даргын захирамжаар албажуулах ёстой юм. Харин энэ асуудлыг хэлэлцэхийг Хотын захирагч тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ.

Тодруулбал НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал "Автомашиныг улсын дугаараар хязгаарлан хөдөлгөөнд оролцууласнаар нийтийн тээврийн үйлчилгээнд төвлөрөл үүсгэх буюу хорионы дэглэмийн эсрэг чиглэгдэх магадлалтай хэмээн үзсэн тул Хотын захирагч энэ асуудлыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан" хэмээн өнөөдөр хийсэн хэвлэлийн хурлын үеэр мэдэгдлээ