Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/13-НД НИЙТЛЭГДСЭН

КОВИД-19 вакцины уралдаанд Оксфордын Их сургуулийн эрдэмтэд тэргүүлж эхлэв

ikon.mn
2020 оны 4 сарын 13
iKon.MN
Зураг зураг
drugtargetreview

Дэлхийн томоохон эм ба вакцин үйлдвэрлэгчидтэй харьцуулахад Оксфордын Их сургуулийн 18-р зуунд байгуулагдсан Вакцины судалгааны төв харьцангуй жижиг билээ.

Гэвч тэдэнд давуу тал бий. Бас бусдаас илүү бахархах зүйл ч бий. Edward Jenner Institute for Vaccine Research гэж нэрлэгддэг энэ төвийг Edward Jenner хэмээх дэлхийн анхны 1790 онд  бүтээсэн эрдэмтний нэрээр бүтээсэн байдаг. Тэрээр анхны шүлхийний вакциныг дэлхий дээр гаргаж чадсан эрдэмтэн юм.

Эдний төвөөс өнгөрсөн долоо хоногт олон нийтэд есдүгээр сард вакцинаа бэлэн болгоно гэж зарласан нь олон хүнийг баярлуулснаас гадна олон асуултыг асуухад хүргэв.

Тухайлбал ДОХ-ын вакцин дээр судлаачид 30 гаруй жил ажиллаад бүтэл олоогүй л байгаа. Учир нь ДОХ-ын вирус хэдхэн сарын дотор мутацад орчихоод байгаа нь эрдэмтдэд ихээхэн асуудал үүсгэдэг.

Оксфордыхон яг ямар дэвшил гаргав. Оксфордын вакцин судлалын профессор Sarah Gilbert хэлэхдээ "Бид хятадууд вирусийн геномыг нэгдүгээрсард  интернетэд тавьмагц  нэгдүгээр сарын 10-наас ажиллаж эхэлсэн" гэжээ.

Тэд 18-55 насны 510 сайн дурыхныг элсүүлсэн ба туршилтаа эхэлсэн байна. Эдний баг 2014 оны баруун Африкийн Эбола вирусын тархалтын үед богино хугацаанд вакцин үйлдвэрлэсэн туршлагатай.

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын зүгээс 14 орны 44 эрдэм шинжилгээний байгууллага вакцин бүтээхээр ажиллаж байгааг мэдээлсэн бөгөөд түүнээс 2 нь хүн дээр туршилтаа эхлээд байгааг мэдээлжээ.

Вакциныг тойрсон дараах асуудлууд байна. Вакциныг халдвар өндөр байгаа улсад турших шаардлага үүснэ, вирус мутацад орох эрсдэл гэх мэт асуудал бий. Эдгээр асуудлын дараагаар өвчтний аюулгүй байдал яригдана. Вакцин хийлгэсэн хүмүүс өвдөх эрсдэл бий, энэ нь хүн бүрийн дархлааны онцлогтой бас холбогддог.

Үүний дараа ложистикийн асуудал гарч ирнэ. Олон сая тунг үйлдвэрлэх үйлдвэрийн хүчин чадал.

Харин дэлхийн томоохон вакцин үйлдвэрлэгч  АНУ-ын  Johnson&Johnson компани хувьд хулгана дээр эхний туршилтаа хийсэн ба хүн дээр хийх туршилтаа 9-р сард эхлэхээр төлөвлөж байна.

Бас нэгэн томоохон вакцин үйлдвэрлэгч  Pfizer-н хувьд германы BioNTech компанитай хамтран ажилаж байна. Тэд АНУ ба Европыг хамарсан хэд хэдэн хотод туршилтаа хүн дээр эхлэх ба энэ сард хүн дээрх туршилтаа эхэлнэ үүний өмнө тухайн улсуудын Эрүүл мэндийн туршилт хүн дээр хийх зөвшөөрөл олгодог байгууллагуудаас зөвшөөрлөө хүлээж байгаа ажээ.

BioNTech компани GMP хангасан үйлдвэрүүдээсээ туршилтын вакцины хангалтыг Европд хийх ба Азид харин Хятадын Fosun Pharma-тай хамтарна. Pfizer хувьд Германы BioNTech урьдчилгаа 185 сая ам доллар төлсөн ба дараагийн шатанд 513 сая доллах төлөх гэрээтэй. Зах зээлд гарсны дараагаар Pfizer хувьд германы BioNTech 50 хувийг эзэмших ажээ.

Британы бас нэгэн томоохон вакцин ба эм үйлдвэрлэгч GSK-н хувьд вакцин үйлдвэрлэлийн нарийн нууц технологийг эзэмшдэг бөгөөд Австралийн University of Queensland, Clover Biopharmaceuticals ба Хятадын  Xiamen Innovax Biotech компаниудтай хамтран ажиллаж байна. Хятадуудтай хамтран  recombinant protein-суурьтай  coronavirus COVID-19 XWG-03, вакцин туршиж байгаа ба GSK  хувьд бусдад байхгүй өөрийн вакцины adjuvant  технологоо хуваалцаж байгаа юм. Энэ багт 3 сар хэрэгтэй байгаа гэнэ. Хятадад мөн  CanSino Biologics ба  Beijing Institute of Biotechnolog баг болон Moderna компани mRNA вакцинаа АНУ-ын NIAID ( Харшил ба Халдварт Өвчний Үндэсний Төв) санхүүжилтээр туршиж байгаа гэнэ.

Манай улсын хувьд АШУҮИС ба НЭМҮТ зүгээс судалгаа хийх вакцин гаргаж авахаар ажиллах боломжууд бий бөгөөд МОНОС компани GMP хангасан эмийн үйлдвэрийг барьсан байдаг. Унгарын тусламжаар баригдсан Сонгино дахь үйлдвэрт мал эмнэлгийн вакцин үйлдвэрлэж байгаа бөгөөд цаашид хүний вакцин үйлдвэрлэх боломж бий ч гэдэг. Ковид 19 хямрал нь манай улсын вирусологийн салбар ба вакцин үйлвэрлэлийн салбарыг шинэ шатанд гаргах боломж тул шийдвэр гаргагчид ба ҮАБЗөвлөл ч авч хэлэлцэх нь зөв болов уу.

Та илүү олон мэдэллийг ЭНЭ линкээс уншаарай.

 

О.Батбаяр Нийгмийн Эрүүл Мэнд судлаач, MSc ( London School of Hygiene and Tropical Medicine)