Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/12-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Нарангэрэл: ДЭМБ-аас 40-өөс доош насны залуучууд коронавирусийн халдвараар өвчилж байгааг анхаарууллаа

Т.Саран, iKon.mn
2020 оны 4 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хурлын үеэр ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл мэдээлэл өглөө.

Тэрбээр "Дэлхийд коронавирусээр өвчилсөн хүмүүсийн 10 гаруй хувь нь эмч, эмнэлгийн ажилчид байна гэсэн тооцоо судалгаа гарсан.

Иймд эмнэлгийн газраар олуулаа явахгүй байхыг зөвлөж байна. Манай улсад эмнэлэгт хэвтэж байгаа хүмүүсийн эргэлтийг хязгаарласан байгаа. Эмнэлгийн хоол унд хүрэлцээтэй, тухайн өвчтөнд тохирсон хоолыг өгдөг тул ирэх шаардлагагүй.

ОХУ-д өвчтөний 56-60 хувь нь 40-өөс доош насны залуучууд байна.

Европ, Ази руугаа эргээд залуу хүмүүс өвдөх нь их байна. БНСУ-д ч шинээр гарч буй тохиолдол 40-өөс доош насныхан байна.

Залуучууд гараа угаах, гадуур их явахгүй байх, амны хаалт зүүх дэглэмийг сахихгүй байгаагийн улмаас өвдөж, амиа насаа алдах нь их байна гэдгийг ДЭМБ-аас анхааруулж байна.

Мөн Европын зарим оронд өвчлөл буурах хандлага байгаа боловч хөл хориог гэнэт цуцлах нь өвчлөл дахин тархах магадлалтай байгааг анхааруулсан байгаа" гэв.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.