Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/12-НД НИЙТЛЭГДСЭН

“Маскаа зүүцгээе” аяныг дөрөвдүгээр сарын 13-наас тавдугаар сарын 31-нийг дуустал хэрэгжүүлэхээр боллоо

ikon.mn
2020 оны 4 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
АНХААР: Нийслэлийн иргэд Даваа гарагт/2020.04.13/ хуучин журмаараа замын хөдөлгөөнд оролцоно. Тээврийн хэрэгслийн тэгш, сондгой хязгаарлалт хийхгүй гэдгийг Хотын дарга болон Тээврийн цагдаагийн албанаас залруулсан болно.

Улсын онцгой комиссын Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/588990477781350/videos/3077976852253407/

УОК-ын Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр "Өчигдөр улсын Онцгой комиссын 16-р хуралдаан болж тодорхой шийдвэрүүдийг гаргасан байгаа. 

Нэгдүгээрт, ОХУ-аас Монгол Улсын иргэдээ татан авах ажиллагааг шуурхай явуулахаар болсон. Энэ дагуу өчигдрөөс шуурхай зохион байгуулж ажиллаж байна. Нийт бид 282 хүнийг татан аваад байна. Тэднээс 

  • ХӨСҮТ-д 20
  • Асралт мед эмнэлэгт 28 хүн
  • Амар амралтын газарт 80 хүн байрласан. Үүнээс 79 нь том хүн, нэг хүүхэд байгаа
  • Багабаян амралтын газарт 41 том хүн байрлуулсан. Үүнээс нэг эмэгтэй зүрхний эмчийн хяналтад байх шаардлагатай байгаа. Шаардлагатай бол эмнэлгийн хяналтад шилжүүлнэ.
  • Дархан-Уул аймагт 111 хүн байршуулсан. Эдгээрээс нэг нь жирэмсэн эмэгтэй, дөрвөн хүүхэд байгаа. Ийм ажлуудыг зохион байгуулж байна.

Дараагийн арга хэмжээ бол “Маскаа зүүцгээе” аяныг эхлүүлэхээр болж, УОК-ын тогтоол гарлаа. Тогтоол аяныг дөрөвдүгээр сарын 13-наас тавдугаар сарын 31-нийг дуустал хэрэгжүүлэхээр болсон. Удирдамжийг боловсруулж, өнөөдөр батлуулсан. Удирдамжийг аймаг, нийслэлийн удирдлагуудад хүргүүлж байна. Таны аюулгүй байдал, таны гэр бүл, улс орны аюулгүй байдал таны гарт тул өөрсдөө тавих шаардлагаа, өрөөлд тавих шаардлагаа өндөрсгөе гэдгийг уриалж байна. 

Хөдөлгөөний хязгаарлалтын хүрээнд авто машинуудыг тэгш, сондгойгоор зорчуулахаар болсон.
 
Тодруулбал, Даваа гарагаас эхлэн автомашинуудыг тэгш, сондгойгоор зорчуулахаар боллоо. Энэхүү шийдвэрийг нийслэл төдийгүй орон нутагт хэрэгжүүлэх тул аймаг, сумдын Засаг дарга нар шийдвэр гаргаж, хөдөлгөөнийг хязгаарлаж, хяналт тавьж ажиллана гэлээ.