Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/12-НД НИЙТЛЭГДСЭН

ВИДЕО: Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байна /2020.04.12/

ikon.mn
2020 оны 4 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Эрүүл Мэндийн Яам /Гэрэл зургийг MPA.mn/

Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ болон бусад холбогдох албаныхан COVID-19 халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна.

ШУУД ҮЗЭХ: /2020.04.12/

https://www.facebook.com/www.mohs.mn/videos/2573456156202134/

Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Япон улсад өвчлөл өндөр байна. БНСУ-д 32 шинэ тохиолдол бүртгэгдсэний 12 нь гадаадаас зөөвөрлөгдөн орж ирсэн байна. ОХУ-д 24 цагийн дотор 1,667 хүн шинээр коронавирусээр өвчилсөн байна. 106 хүн нас барсан. Улаан-Үдэд 61 хүн өвдөж, нэг хүн нас барсан.

Эрдэмтэд 4,5 сард өвчлөл оргил үедээ хүрнэ гэсэн таамаглал гаргажээ.

ОХУ-д анагаах ухааны чиглэлээр сурч буй эмч, оюутнуудыг ажиллуулах, тоног төхөөрөмжөө нэмэгдүүлэх, хөл хориог хэвээр байлгах, өндөр настныг хяналтад байлгах чиглэлээр ажиллаж байна.

Манай улсад 16 тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс 4 тохиолдол эмнэлгээс гарч, хяналтад байна.

Өчигдөр Алтанбулагийн боомтоор орж ирсэн 1,697 хүн ажиглалтад байна" гэсэн мэдээллийг өглөө.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.