Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/10-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгост парламентын сонгуулийн санал хураалт эхэллээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 4 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Өнөөдөр Өмнөд Солонгос даяар 3,500 санал авах байр нээгдэж, парламентын сонгуулийн санал хураалт эхэлж байна.

Энэ удаагийн сонгуулийн санал хураалт шинэ коронавирусийн тахлын үед зохион байгуулагдаж байгаагаараа онцлог.

Сонгогчид санал хураах байранд ирээд хоорондоо доод тал нь нэг метрийн зайтай дугаарлан зогсож, биеийн температураа заавал шалгуулж байна.

Мөн амны хаалт заавал зүүж ирэх ёстой бөгөөд гараа ариутгаж, нэг удаагийн бээлий өмссөний дараа саналын хуудсыг бөглөж байгаа гэнэ.

Сонгогчдыг бүртгэхдээ халдвараас сэргийлэхийн тулд хурууны хээ уншуулах аргаас татгалзаж, царай таних технологи нэвтрүүлжээ. Хэдийгээр санал өгөх үйл явц өмнөхөөсөө удаан байгаа ч сонгогчид халдварын аюулаас сэргийлэх арга хэмжээнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн байна.

Тус улсын парламентын сонгуулийн санал хураах ажиллагаа Баасан, Бямба гарагуудад үргэлжлэх юм.

 

Эх сурвалж: Yonhap News