Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/10-НД НИЙТЛЭГДСЭН

"Замын-Үүдийн сэжигтэй тохиолдол болон 16 дахь тохиолдлын ойрын хүмүүсээс коронавирус илрээгүй"

Б.МАНЛАЙ, IKON.MN
2020 оны 4 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Эрүүл мэндийн яамны өнөөдрийн/2020.04.10/ ээлжит хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү оролцож коронавирусийн шинжилгээний хариуг зарлалаа.

Тэрбээр "2020 оны 4 дүгээр сарын 9-нд Монгол Улсын хэмжээнд коронавирусийн сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй.

Өчигдөр 121 хүнд шинжилгээ хийхэд бүгдээс нь коронавирус илрээгүй. Үүнд Сэлэнгэ аймагт батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын хүмүүс багтсан.

Дорноговь аймгийн Замын-Үүд суманд тусгаарлагдсан нэг сэжигтэй тохиолдлын шинжилгээнээс коронавирус илрээгүй. 

2020 оны дөрөвдүгээр сарын 8-нд Сөүл-Улаанбаатарын тусгай онгоцоор ирж, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 83, тандалтын зорилгоор хийсэн 30 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Тандалт судалгаа, лабораторийн шинжилгээ, эмчийн хяналт үргэлжилж байна.

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 206 хүн тусгаарлагдан, хянагдаж байна" гэсэн мэдээллийг өглөө.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/222865175606348/