Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/10-НД НИЙТЛЭГДСЭН

Өчигдөр Өмнөд Солонгосын Дэгү хотод анх удаа ганц ч халдварын тохиолдол бүртгэгдсэнгүй

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 4 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Нэгэн үе Хятадаас гадна орших коронавирусийн тахлын хамгийн том төв болоод байсан Өмнөд Солонгосын Дэгү хотод сүүлийн 24 цагийн хугацаанд ганц ч халдварын тохиолдол илрээгүйг өнөөдөр мэдээлжээ.

Өнөөдрийг хүртэл Өмнөд Солонгост бүртгэгдсэн нийт 10,450 тохиолдлын 6,807 нь Дэгү хотод илэрсэн юм.

Өчигдөр буюу Пүрэв гарагт Өмнөд Солонгос даяар халдварын 27 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь тахлын орил үеэс хойш нэг өдөрт илэрсэн хамгийн цөөн тохиолдол болж байна.

Коронавирусийн тахлын оргил үед хоёрдугаар сарын сүүлээр дээд тал нь өдөрт 900 гаруй тохиолдол илэрч байжээ.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд дөрвөн өвчтөн нас барснаар нийт эндэгдлийн тоо 208 хүрсэн байна.

 

Эх сурвалж: Reuters