Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/10-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: COVID-19 халдварын цаг үеийн асуудлаар мэдээлнэ

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 4 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Төрийн ордонд 

09:50 цагт УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Д.Лүндээжанцан УИХ-ын дэгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан талаар болон бусад асуудлаар мэдээлнэ.

ОБЕГ-т 

10:00 цагт Монголын Бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо, 18 аймгийн Бэлчээр ашиглагчдын холбооноос Улсын Онцгой комисст 15 аймгийн 76 сумын малчдаас цугласан 10 сая төгрөгийг нь хандивлана.

НМХГ-т 

10:00 цагт Мэргэжлийн хяналтын байгууллагаас “COVID-19” халдвараас сэргийлэх, халдварын эрсдлийг бууруулах  хяналт шалгалтын талаар мэдээлнэ.

Эрүүл мэндийн яаманд

11:00 цагт COVID-19 халдварын цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

“Үндэсний мэдээллийн төв”-д

11:00 цагт “Сахигтун” үндэсний хөдөлгөөн болон Ээжүүдийн төлөөллөөс 461 дүгээр хорих ангид хоригдож байгаа Бат-Ялалтын талаар мэдээлэл хийнэ. Мөн Хэлмэгдэгсдийн хөшөөний дэргэд ээжүүд хуурай өлсгөлөн зарлана.

11:30 цагт Сонгинохайрхан дүүргийн иргэдийн төлөөлөл цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

12:00 цагт Таван толгой транс ХХК-ний нүүрс ачилтын талбайд нүүрсэнд даруулж амь насаа алдсан залуугийн хэргийг нуун дарагдуулсан талаар ар гэрийнхэн болон өмгөөлөгч нь мэдээлэл хийнэ.

12:30 цагт Aрдчилсан намын дэнчингийн 100 саяын асуудлаар Ардчилсан намын гишүүн мэдээлэл хийнэ.