Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/09-НД НИЙТЛЭГДСЭН

ЖДҮХС-ийн хөрөнгийг нэмэгдүүлэхээр боллоо

А.Төгөлдөр, iKon.mn
2020 оны 4 сарын 9
iKon.MN
Зураг зураг

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан үргэлжилж байна.

/2020.04.09/

Шууд үзэх:

https://www.facebook.com/iKonNews/videos/532638277670380/

Цар тахлын үед авч хэрэгжүүлэх Засгийн газрын цогц арга хэмжээний талаар УИХ-аар хэлэлцэж байгаа билээ. 

Тэгвэл үдээс өмнөх хуралдаанд гарсан дараах агуулга бүхий дэд заалт нэмэх саналыг Төсвийн байнгын хороогоор дэмжжээ. Тодруулбал, 

  • Дэлхийн улс орнуудад хэрэгжүүлж байгаа сайн туршлагыг нэвтрүүлж, төр, хувийн хэвшлийн байгууллагуудын албан хаагчдыг цахимаар ажиллах нөхцөлийг хангах
  • Боловсролын алсын зайн сургалтын үйлчилгээ үзүүлэх
  • Хүнсний аюулгүй байдлыг хангах хяналт бүхий цахим худалдааг дэмжих 
  • Импортын бүтээгдэхүүнүүдийг орлох, дотоодод үйлдвэрлэдэг хүнсний бүтээгдэхүүнүүдийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, хангамжийг сайжруулах зорилгоор үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих арга хэмжээнд шаардлагатай үнэ, тарифын хөнгөлөлтийг үзүүлэх, 
  • ЖДҮХС-ийн хөрөнгийг нэмэгдүүлэх зэрэг цогц арга хэмжээ авч хэрэгжүүлэх гэсэн санал батав. 

Уг саналыг УИХ-аар хэлэлцэж, гишүүдийн 69.3 хувийн саналаар уг хуулийн төсөл батлагдаж байна. 

Улмаар Эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын гишүүдийн олонхын саналаар бүхэлд нь баталлаа.

Коронавирусийн халдварт цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний талаарх УИХ-ын тогтоолын төслөөс гадна  

  • ААНОАТ-өөс хөнгөлөх, чөлөөлөх тухай
  • Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай
  • ХХОАТ-аас чөлөөлөх тухай
  • Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай 
  • НӨАТ-аас чөлөөлөх тухай
  • НДШ-ээс чөлөөлөх
  • Ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай
  • Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөх тухай
  • Олон улсын гэрээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, олонхын саналаар баталлаа.