Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/09-НД НИЙТЛЭГДСЭН

ОХУ-д бүртгэгдсэн коронавирусийн халдварын тоо 10,000-ыг давлаа

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 4 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Сүүлийн 24 цагийн хугацаанд ОХУ-д коронавирусийн халдварын 1,459 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт тоо нь 10,131 болжээ.

Мөн энэ хугацаанд Covid-19 өвчний улмаас 13 хүн нас барж, нийт эндэгдлийн тоо 76 болсон байна.

ОХУ-д сүүлийн долоо хоног орчим хугацаанд нэг өдөрт илэрсэн халдварын хамгийн их тоо нь өдөр бүр шинэчлэгдэж байгаа.

Тухайлбал Даваа гарагт халдварын 954 шинэ тохиолдол илэрсэн нь хамгийн өндөр үзүүлэлт байсан бол Мягмар гарагт 1,154, Лхагва гарагт 1,175, Пүрэв гарагт 1,459 болж дараалан өссөн байна.

Өнөөдрийн байдлаар дэлхийн улс орнуудаас 18-д нь 10,000-аас дээш тооны халдварын тохиолдол бүртгэгджээ.

 

 Эх сурвалж: Reuters, The Moscow Times