Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/09-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Ганзориг: Сурагчид улирахгүй

Б.Билгүүн, iKon.mn
2020 оны 4 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Улсын Онцгой комиссоос өнөөдөр/2020.04.09/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

Энэ үеэр ЗГОНХХ-ийн дарга, УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг: Есдүгээр сарын нэгэнтэй холбоотойгоор олон асуулт ирж байгаа. Есдүгээр сарын 1-н хүртэл сургуультай холбоотойгоор ЕБС, Их, дээд сургууль, МСҮТ-үүд хичээллэхгүй байх эсэх, үүнтэй холбоотой техникийн болон бэлтгэл ажлыг хэлэлцэж, олон нийтэд зарлахыг ерөнхий сайд үүрэг болгосон. Өнөөдөр УОК-оор авч хэлэлцээгүй шалтгаан нь бэлтгэл ажлууд дуусаагүйтэй холбоотой. 

Хүүхдүүд улирахгүй гэдгийг хэлье.

ЭЕШ долоодугаар сарын 2-нд авна. Нэг зарчим баримталж байгаа нь давагдашгүй нөхцөл байдлаас үүдэж дүнгийн түвшинг бууруулахгүй байх, хоцрогдол гаргахгүй, амсуулахгүй байх үүднээс мэргэжлийн байгууллага нь тооцоо судалгаа хийж байна. 

0-12 насны хүүхдүүдтэй болон жирэмсэн эмэгтэйчүүд гэрээсээ цалингаа аваад ажлаа хийх тогтоолыг 4 дүгээр сарын 30-н хүртэл сунгасан гэдгийг албан ёсоор хэлж байна.

Галын шугаманд ажиллаж байгаа эмч, эмнэлэгийн мэргэжлийн ажилтнуудад олон нийтээс өгч байгаа хандивуудаас мөнгөн урамшуулал үзүүлэх шийдвэр гарсан. Мөнгөн урамшууллын хувьд тооцоо судалгаа нь гарахаар олгоод явна. 

Урин дулаан цаг ирж байгаатай холбоотойгоор маскаа зүүхгүй байх тохиолдолд их гарч байгаа учраас маскаа сайн зүүхийг онцгойлон анхааруулж байна.