Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/09-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Занданшатар: Эмч, эмнэлгийн ажилтнуудад тусгай журмаар ипотекийн зээл олгохоор судалж байгаа

Б.Жаргалмаа, IKON.MN
2020 оны 4 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын өнөөдрийн хуралдаанаар Эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгүүдийг хийж байна.

Энэ үеэр цар тахлын энэ хүнд нөхцөлд өндөр ачаалалтай ажиллаж байгаа албан хаагчдыг хэрхэн дэмжих гэж байгаа талаар Б.Саранчимэгийн асуултад УИХ-ын дарга Г.Занданшатар дараах хариултыг өглөө.

Тэрбээр "Зээлийн хүүг бууруулах, ипотекийн зээл зэрэг асуудлуудаар Б.Баттөмөр гишүүнээр ахлуулсан Ажлын хэсэг ажиллаж байгаа. Бид ажлын хэсэгт 10 чиглэл өгсөн. Өнөөдөр завсарлагаанаар танилцуулна. Асуудлуудыг судалж байгаа.

Цар тахлын үед өндөр ачаалалтай ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилтнууд, төрийн тусгай албан хаагчдад тусгай журмаар ипотекийн зээл олгохоор судалж байгаа" гэлээ.