Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/09-НД НИЙТЛЭГДСЭН

"Орлого нь 50% буурсан ч ажлын байраа хадгалж байгаа ААН-ийн ажилтнуудад 200,000 төгрөг олгоно"

Б.Жаргалмаа, IKON.MN
2020 оны 4 сарын 9
iKon.MN
Зураг зураг
20,000 төгрөгийн шинэ дэвсгэрт /2020 он/

УИХ-ын өнөөдрийн чуулганаар Эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна.

Засгийн газраас санаачилсан долоон хөтөлбөрийн нэг нь 200,000 төгрөгийн урамшууллын асуудал байсан ч ямар хүмүүс авах нь тодорхойгүй байсан. Тэгвэл өнгөрсөн оны хоёр, гуравдугаар сарын борлуулалтын орлого нь энэ оны хоёр, гуравдугаар сарынхтай харьцуулахад 50% буурсан ч ажлын байраа хадгалж байгаа ААН-үүд энэ нэмэгдэлд хамаарахаар болсныг УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан хэллээ. Энэхүү урамшуулалд 45,000 ААН хамаарахаар байгаа аж.

Тэрбээр "5.1 их наядын хөтөлбөр нэлээд өртөгтэй. Бид олж байгаа хоёр төгрөгийнхөө нэгийг иргэдийн ажлын байрыг хамгаалж, эрүүл мэндийг хамгаалахад зарцуулах гэж байна.

3.2 сая хүнээс 1.1 сая нь хөдөлмөр эрхэлдэг. 1.1 сая хүний 75% нь НДШ-ийн чөлөөлөхөд хамрагдана. 800 тэрбум төгрөг гарна.

200,000 төгрөгийн нэмэгдлийг хэнд өгөх вэ гэдэг тодорхой бус байсан. Өчигдөр Төсвийн байнгын хороогоор яриад шийдэл гарсан. Одоо батлах гэж буй хуульд туссанаар өнгөрсөн оны хоёр, гуравдугаар сарын борлуулалтын орлого нь энэ оны хоёр, гуравдугаар сарынхтай  харьцуулахад 50% буурсан ч ажлын байраа хадгалж байгаа ААН-үүд энэ нэмэгдэлд хамаарна. Ойролцоогоор 45,000 ААН хамрагдах судалгаа байна" гэлээ.