Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/09-НД НИЙТЛЭГДСЭН

СТАТИСТИК: Өнгөрсөн сард ажилд зуучлагдан орсон иргэдийн тоо өсжээ

Т.Саран, iKon.mn
2020 оны 4 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс шинээр бүртгүүлсэн ажилгүй иргэд 937 (17.5%) хүнээр, ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан иргэд 2.2 (32.4%) мянган хүнээр буурч, ажилд зуучлагдан орсон иргэд 220 (24.5%) хүнээр өссөн тухай Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэд 2020 оны гуравдугаар сарын эцэст 31.8 мянга, үүнээс 19.4 (61.0%) мянга нь бүртгэлтэй ажилгүй иргэд, 12.4 (39.0%) мянга нь ажилтай боловч өөр ажил хайж байгаа иргэд.

https://www.facebook.com/StatisticMongolia/videos/224387621999924/

Харин аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 2020 оны гуравдугаар сарын эцэст ажилгүй 4.4 мянган иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 1.1 мянган иргэн ажилд зуучлагдан орж, 4.6 мянган иргэн ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагджээ.

Үүнээс Улаанбаатар хотод 2020 оны гуравдугаар сарын эцэст нийт 1.8 мянган иргэн нийслэл, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 528 иргэн ажилд зуучлагдан орсон байна.

 

Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо