Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/09-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Янжмаа: Турк улсад халдварын улмаас нас барсан хүний тоо 812 боллоо

Г.Номин, iKon.mn
2020 оны 4 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийв.

Энэ үеэр ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа "Их британид Лхагва гарагт 938 нас баралт бүртгэгдэж, нийт нас баралт 7,000-ыг давлаа. Франц улс дөрөвдүгээр сарын 15-н хүртэл тогтоосон хөл хориогоо цуцлахгүй үргэлжлүүлэх талаар шийдвэрээ урьдчилан мэдээлсэн байна.

Турк улсад халдварын улмаас нас барсан нийт хүний тоо 812 болжээ.

Япон улсад Лхагва гарагт 500 гаруй халдварын тохиолдол шинээр бүртгэгдсэний 140 нь Токио хотод бүртгэгдсэн. Онц байдал зарласан талаар мэдээлэл хүргэхдээ тус улсын ерөнхий сайд Абэ Шинзо "Бид хүн хоорондын хавьтлыг 70-80 хувиар бууруулж чадвал хоёр долоо хоногийн хугацаанд тохиолдлын тоо буурна хэмээн манай мэргэжилтнүүд зөвлөж байна" гээд иргэд аль болох гэрээсээ гарахгүй хязгаарлалтын дэглэмээ сахихыг анхааруулсан. Тус улс өдөрт 20,000 хүнд шинжилгээ хийхээр төлөвлөн бэлтгэж байгаагаа мэдэгдлээ.

Хонг Конгод зайнаас харилцах арга хэмжээг үргэлжлүүлэх хугацааг дөрөвдүгээр сарын 23-н болгож сунгасан байна. Мөн тус нутагт дөрвөөс дээш тооны хүн цуглахыг хориглосон байгаа бөгөөд зарим үйлчилгээний байгууллагын үйл ажиллагааг зогсоосон байгаа.

Перу улсад зарласан онц байдлыг дахин хоёр долоо хоногоор сунгасан байна.

Этиоп улсад халдварын тохиолдол 55, нас баралт 2 бүртгэдэж, онц байдал зарлажээ.

Өчигдар ДЭМБ-ын Европын бүсийн захирал хэвлэл мэдээллийнхэнд хандаж мэдээлэл хийх үеэрээ Европын зарим оронд халдварын тархалтын муруйд өөрчлөлт орж, эерэг шинж тэмдгүүд ажиглагдаж эхэлсэн ч тайвшрах болоогүйг анхааруулсан. Ялангуяа хөл хорио, хязгаарлалтын арга хэмжээг сулруулах бус Европ тивийн улсуудын нэгдсэн хүчин чармайлт хоёр дахин нэмэгдэж байж тархалтыг бууруулна гэдгийг хэлсэн байна" гэв.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.