Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/09-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Нямхүү: Өчигдөр Замын-Үүдэд коронавирусийн нэг сэжигтэй тохиолдол илэрлээ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2020 оны 4 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

СOVID-19 халдварын цаг үеийн асуудлаар Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр/2020.04.09/ ээлжит мэдээллээ хийж, энэ үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү шинжилгээний хариунуудыг зарлалаа.

Тэрбээр "2020 оны дөрөвдүгээр сарын 8-нд Дорноговь аймгийн Замын-Үүд суманд коронавирусийн нэг сэжигтэй тохиолдол илэрч, тусгаарлагдлаа.

Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан есөн хүний шинжилгээнд коронавирус илрээгүй.

ХӨСҮТ-д тусгаарлагдсан 8, тандалтын зорилгоор шинжилгээ хийсэн 21 хүнээс коронавирус илрээгүй. Нийт 38 шинжилгээ хийлээ. 

Дөрөвдүгээр сарын 8-нд Сөүл-Улаанбаатарын тусгай нислэгээр ирсэн зорчигчдоос 83 хүнийг ХӨСҮТ-д тусгаарлан, тандалт шинжилгээ хийж байна.

Сэлэнгэ аймагт батлагдсан тохиолдлыг ХӨСҮТ-д авчирч эмчилгээнд орууллаа. Урд нь тусгаарласан байсан учир тэндээсээ онцолж батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болох 15 хүнийг шинжилгээ, хяналтад оруулсан. Хяналт, шинжилгээ үргэлжилж байна.

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 205 хүн тусгаарлагдан, хянагдаж байна.

Монгол Улсын Шадар сайд өчигдөр бидний ажилтай танилцаж баяр хүргэж, урмын үг хэллээ.

ХӨСҮТ-ийн голомтод ажиллаж байгаа 200 хүнд 500,000-1,000,000 төгрөгийн урамшууллыг өгөхөөр болсноо бидэнд мэдэгдлээ.

Эрүүл мэндийн сайд яаралтай хэрэгцээтэй эм, урвалж, тоног төхөөрөмж, өрөөнүүдэд шаардлагатай засвар болон ажилтнуудын илүү цагийн мөнгийг хурдан шуурхай шийдвэрлэж өгсөнд ХӨСҮТ-ийн хамт олон баярласнаа илэрхийлж байна" гэв.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.