2020/05/30
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,805.97₮
B30
УЛААНБААТАР
11°
|
B30
УЛААНБААТАР
19°
|
B30
УЛААНБААТАР
18°
|
19:00
S30
10°
20:00
S30
21:00
S29
22:00
S29
23:00
S29
00:00
S29
01:00
S29
02:00
S29
03:00
S31
04:00
S31
05:00
S31
06:00
S32

Эрдэмтэд хуванцар савыг бүрэн задалж чаддаг энзим бүтээжээ

Р.Түвшин, iKon.mn
2020 оны 4 сарын 9
iKon.MN
Зураг

Ус, ундааны хуванцар савыг хэдхэн цагийн дотор бүрэн задалж чаддаг энзимийг бүтээснээ хэсэг эрдэмтэд зарлажээ.

Энзим нь ямар нэг химийн урвалыг үүсгэх чадвартай, амьтны гаралтай бодис юм. Францын Carbios компанийн судлаачид уг энзимийг навчны бордоонд байдаг нянгаас гаргаж авсан байна.

Шинэ нээлтийн тухай мэдээлэл өчигдөр “Nature” сэтгүүлд нийтлэгджээ.

Өнөөдөр хуванцар хог хаягдал байгаль орчныг үлэмж ихээр бохирдуулж, дэлхийн хэмжээний ноцтой асуудал болоод байгаа.

Өнөөдрийн түвшинд хуванцарыг дахин боловсруулсны үр дүнд гутал, шалавч мэтийг үйлдвэрлэх түүхий эд гаргаж чадаж байна. Харин Carbios компанийн технологийг ашигласнаар хуванцарыг химийн үндсэн элементүүдийн түвшинд хүртэл нь задалж, буцаагаад сайн чанарын хуванцар сав үйлдвэрлэх боломжтой болжээ.

Өөрөөр хэлбэл дахин боловсруулалтыг төгс гүйцэтгэх боломж нээгдэж байна.

Carbios компани энэ төслийнхөө хүрээнд Pepsi, L’Oreal зэрэг томоохон компаниудтай хамтран ажиллажээ.

Анх төслийг 100,000 орчим бичил организмийн боломжийг судлах ажлаас эхэлсэн байна. Илрүүлсэн энзимийнхээ ус ундааны саванд ашигладаг PET төрлийн хуванцрыг задлах чадварыг сайжруулахын тулд мутацид оруулжээ.

Ингэж гаргаж авсан шинэ энзимээ туршихад нэг тонн хуванцар савыг 10 цагийн дотор 90 хувь хүртэл нь задалсан байна. Задлахад үүссэн материалыг ашиглаад хүнсний зориулалттай сайн чанарын хуванцар сав бүтээж чаджээ.

Carbios компани таван жилийн дотор энэ технологио үйлдвэрлэлийн хэмжээнд хүргэж чадна гэж амлаж байна.

“Хуванцар материал нь хүнс, эрүүл мэнд, зам тээврийн гээд нийгмийн олон салбарт маш их давуу тал бий болгосныг бид бүгд мэднэ. Гол асуудал нь үүнээс үүсэх хог хаягдал юм. Бид хуванцрыг задлах технологио зах зээлд гаргасан анхны компани болох зорилготой. 2024-2025 оны хавьцаа үйлдвэрлэлийн хэмжээнд ашиглаж эхлэх төлөвлөгөөтэй” гэж Carbios компанийн дэд захирал Мартин Стефан ярьжээ.

 

Эх сурвалж: The Guardian

 




2020 оны УИХ-ын сонгуультай холбоотой нэгдсэн мэдээ, мэдээллийг та манай “Сонгууль 2020” хуудаснаас аваарай!

x