2020/05/30
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,805.97₮
B30
УЛААНБААТАР
11°
|
B30
УЛААНБААТАР
19°
|
B30
УЛААНБААТАР
18°
|
19:00
S30
10°
20:00
S30
21:00
S29
22:00
S29
23:00
S29
00:00
S29
01:00
S29
02:00
S29
03:00
S31
04:00
S31
05:00
S31
06:00
S32

ОХУ-ын ерөнхийлөгч тахалтай тэмцэж буй эмнэлгийн ажилтнуудад нэмэлт цалин олгох шийдвэр гаргажээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 4 сарын 9
iKon.MN
Зураг

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр тус улсын коронавирусийн тахалтай тэмцэж буй эмнэлгийн ажилтнуудад нэмэлт цалин олгох шийдвэр гаргажээ.

“Эмч нар ямар чухал хүмүүс болохыг олон арван жилийн дараа бид ойлгож байна” гэж хэлсэн Путин тахлын тэргүүн эгнээнд ажиллаж байгаа бүх эмнэлгийн ажилтнуудын нэмэлт цалинд нийт 10 тэрбум рубль ($132 сая) гаргахаар болсныг мэдэгдсэн байна.

Эмч нар сар бүр 80,000 рублийн ($1,059) нэмэлт цалин авах бол сувилагч, түргэний жолооч зэрэг бусад хүмүүс сард 25,000-50,000 рублийг үндсэн цалин дээрээ нэмж авахаар болжээ.

Лхагва гарагт ОХУ-д коронавирусийн халдварын 1,175 тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт батлагдсан халдварын тоо 8,672 хүрсэн байна. 

Covid-19 өвчнөөр нас барсан өвчтөний тоо 63 хүрчээ. Тахлын хамгийн том төв нийслэл Москва хотод нийтдээ халдварын 5,841 тохиолдол бүртгэгдээд байна.

 

Эх сурвалж: AFP, ТАСС

 




2020 оны УИХ-ын сонгуультай холбоотой нэгдсэн мэдээ, мэдээллийг та манай “Сонгууль 2020” хуудаснаас аваарай!

x