2020/05/30
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,805.97₮
B30
УЛААНБААТАР
11°
|
B30
УЛААНБААТАР
19°
|
B30
УЛААНБААТАР
18°
|
20:00
S30
21:00
S29
22:00
S29
23:00
S31
00:00
S29
01:00
S29
02:00
S31
03:00
S31
04:00
S31
05:00
S29
06:00
S32
07:00
S32

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц Чингис хаан олон улсын нисэх буудалд газардлаа

А.Намуун, iKon.mn
2020 оны 4 сарын 8
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг mpa.mn

БНСУ-аас Монгол Улсын иргэдээ татан авахаар Сөүл-Улаанбаатар чиглэлийн ОМ301 дугаартай тусгай үүргийн онгоц Чингис хаан олон улсын нисэх буудалд 20:17 цагт газардлаа.

Тус онгоцоор 258 том хүн есөн нярай хүүхэд нийт 267 зорчигч ирж байгаа бөгөөд агаарын хөлгийн ачаанд ДЭМБ-ын болон Монос групп, Ази фарма компанийн эм, эмнэлгийн хэрэгсэл тээвэрлэн ирж байна.

Мөн БНСУ-д хууль бусаар оршин суусан хэргээр хоёр хүртэлх сараар саатуулагдаад байсан 55 иргэнийг тус улсын Хуульзүйн яамнаас тавьсан шаардлагын дагуу эх оронд нь авчирч байгаа юм гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээлээд байгаа юм.

Энэ удаагийн нислэг нь гадаад орноос иргэдээ татан авч буй найм дахь удаагийн нислэг болж байна.

Өмнө нь хийгдсэн тусгай үүргийн нислэгүүд:

  • Вирусийн голомт болсон Ухань хотоос 31 иргэнээ хоёрдугаар сарын 1-нд Улаанбаатар авчирсан. Үүнээс гадна
  • Гуравдугаар сарын 15-нд Сөүл-Улаанбаатар 
  • Гуравдугаар сарын 16-нд Берлин-Москва-Улаанбаатар
  • Гуравдугаар сарын 16-нд Токио-Улаанбаатар
  • Гуравдугаар сарын 19-нд Истанбул-Улаанбаатар 
  • Дөрөвдүгээр сарын 2-нд Сөүл-Улаанбаатар
  • Дөрөвдүгээр сарын 3-нд Токио-Улаанбаатарын чиглэлд тусгай нислэг үйлдэж, гадаад улсаас монгол иргэдээ эх оронд нь ирүүлээд байна.



2020 оны УИХ-ын сонгуультай холбоотой нэгдсэн мэдээ, мэдээллийг та манай “Сонгууль 2020” хуудаснаас аваарай!

x