2020/06/06
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,809.64₮
B30
УЛААНБААТАР
29°
|
15°
B30
УЛААНБААТАР
17°
|
11°
B30
УЛААНБААТАР
16°
|
04:00
S29
12°
05:00
S29
12°
06:00
S30
12°
07:00
S30
14°
08:00
S30
16°
09:00
S30
19°
10:00
S30
22°
11:00
S30
24°
12:00
S32
26°
13:00
S32
28°
14:00
S30
29°
15:00
S30
28°

BMW амны хаалт үйлдвэрлэж эхлэхээр болжээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 4 сарын 8
iKon.MN
Зураг

Германы автомашин үйлдвэрлэгч BMW компани ажилчиддаа болон нийтэд зориулж, амны хаалт үйлдвэрлэх болсноо өнөөдөр зарлажээ.

Тус компани удахгүй өдөрт олон зуун мянган амны хаалт үйлдвэрлэх боломжтой болох гэж байгааг компанийн гүйцэтгэх захирал Оливьер Зипше өнөөдөр мэдэгдсэн байна.

BMW  өмнө нь өөрийн нөөцөөс 100,000 амны хаалтыг Германы засгийн газар хандивлаж байсан бол өнөөдөр дахин 50,000 амны хаалт, нэг сая эмнэлгийн бээлийг хандивлажээ.

Ирэх хоёр долоо хоногийн дотор дахин нэг сая амны хаалтыг шинээр үйлдвэрлэж хандивлах амлалтыг Зипше засгийн газартаа өгсөн байна.

Коронавирусийн тархалтыг хязгаарлах арга хэмжээний хүрээнд BMW компанийн үйлдвэрүүд дөрөвдүгээр сарын 30 хүртэл бүрэн зогсоод байгаа юм.

 

Эх сурвалж: Reuters

 




2020 оны УИХ-ын сонгуультай холбоотой нэгдсэн мэдээ, мэдээллийг та манай “Сонгууль 2020” хуудаснаас аваарай!

x