2020/06/06
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,809.64₮
B30
УЛААНБААТАР
29°
|
15°
B30
УЛААНБААТАР
17°
|
11°
B30
УЛААНБААТАР
16°
|
06:00
S30
13°
07:00
S30
14°
08:00
S30
17°
09:00
S30
19°
10:00
S30
22°
11:00
S30
24°
12:00
S32
26°
13:00
S30
28°
14:00
S30
29°
15:00
S30
29°
16:00
S26
28°
17:00
S26
26°

Францын тэнгисийн флотын хөлөг дээр Covid-19 халдвар тарсан байж болзошгүй тул боомт руугаа буцжээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 4 сарын 8
iKon.MN
Зураг

Франц улсын тэнгисийн флотын нисэх онгоц тээвэрлэгч “Charle de Gaulle” хөлөг дээр шинэ коронавирусийн халдвар тарсан байж болзошгүй байна.

Хөлгийн бие бүрэлдэхүүний 40 орчим гишүүнээс Covid-19 өвчний шинж тэмдэг илэрсэн тул тусгаарлах арга хэмжээ авсан тухай Францын батлан хамгаалах яам өнөөдөр мэдээлжээ.

Халдвар дэгдсэн байж болзошгүйн улмаас үүрэг гүйцэтгэхээр далайд гарсан хөлөг боомт руугаа буцсан байна.

“Charle de Gaulle” нь Францын зэвсэгт хүчний хамгийн том нисэх онгоц тээвэрлэгч юм. Мөн тус улсын арав дахь нисэх онгоц тээвэрлэгч, анхны цөмийн хөдөлгүүрт хөлөг ажээ. АНУ-ын тэнгисийн флотоос гадна идэвхтэй ашиглагдаж буй цорын ганц цөмийн хөдөлгүүрт тээвэрлэгч нь “Charle de Gaulle” юм байна.

 

Эх сурвалж: Reuters

 




2020 оны УИХ-ын сонгуультай холбоотой нэгдсэн мэдээ, мэдээллийг та манай “Сонгууль 2020” хуудаснаас аваарай!

x