2020/06/06
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,809.64₮
B30
УЛААНБААТАР
29°
|
15°
B30
УЛААНБААТАР
17°
|
11°
B30
УЛААНБААТАР
16°
|
05:00
S29
12°
06:00
S30
12°
07:00
S30
14°
08:00
S30
16°
09:00
S30
19°
10:00
S30
22°
11:00
S30
24°
12:00
S32
26°
13:00
S32
28°
14:00
S30
29°
15:00
S30
28°
16:00
S26
27°

Британийн ерөнхий сайд Борис Жонсон хоёр дахь өдрөө эрчимт эмчилгээний тасагт хэвтэж байна

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 4 сарын 8
iKon.MN
Зураг

Шинэ коронавирусийн халдвар аваад бие нь муудсан Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон өнгөрсөн Даваа гарагт Лондон хотын Сэнт Томас эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт хэвтсэн билээ.

Ерөнхий сайдын биеийн байдал тогтвортой байгааг Мягмар гарагийн орой засгийн газрын хэвлэлийн алба мэдээлжээ.

Засгийн газрын тэргүүний үүргийг түр орлон гүйцэтгэж байгаа Британийн гадаад хэргийн сайд Доминик Рааб ерөнхий сайдыгаа төрөлхийн “тэмцэгч” хүн тул удахгүй өвчнийг ялаад босож ирнэ гэдэгт итгэлтэй байгаагаа энэ үеэр хэлсэн юм.

Борис Жонсонд хүчилтөрөгчийн аппарат залган эмчилж байгаа бөгөөд гадны дэмжлэггүйгээр өөрөө амьсгалж чадаж байгааг албаныхан мэдэгджээ. Өмнө нь Британийн хэвлэлүүдэд Жонсоны бие муу байгаа тул амьсгалын аппаратаар эмчилж байгаа гэж мэдээлж байсан юм.

Борис Жонсоны эзгүйд шийдэх ёстой болоод байгаа нэг чухал асуудал нь Британи даяар тогтоосон хөл хорионы дэглэмийг үргэлжлүүлж сунгах эсэх тухай.

Гурван долоо хоногийн хугацаатай хориг ирэх Даваа гарагт буюу дөрөвдүгээр сарын 13-нд өндөрлөнө. Доминик Рааб уг асуудлыг дэглэмийн үр дүн ямар байгаагаас хамаарч, бодитой тоо баримт дээр тулгуурлан шийдвэрлэнэ гэж мэдэгджээ.

Мягмар гарагийн байдлаар Их Британид коронавирусийн халдварын 55,242 тохиолдол бүртгэгдэж, 1,736 өвчтөн нас бараад байна.

 

Эх сурвалж: BBC

 




2020 оны УИХ-ын сонгуультай холбоотой нэгдсэн мэдээ, мэдээллийг та манай “Сонгууль 2020” хуудаснаас аваарай!

x