2020/06/04
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,807.59₮
B30
УЛААНБААТАР
23°
|
B30
УЛААНБААТАР
26°
|
11°
B30
УЛААНБААТАР
27°
|
14°
21:00
S26
17°
22:00
S26
15°
23:00
S26
13°
00:00
S26
12°
01:00
S40
11°
02:00
S40
10°
03:00
S29
04:00
S29
05:00
S29
06:00
S30
07:00
S30
11°
08:00
S30
13°

"Залуу хүнийхээ хувьд нөхрийнхөө хэргийг үнэнээр шийдэгдэнэ гэж итгэж, хүлээсэн. Би эцсээ хүртэл явна"

Б.Билгүүн, iKon.mn
2020 оны 4 сарын 8
iKon.MN
Зураг
гэрэл зургийг mpa.mn

Ажил үүргээ гүйцэтгэж яваад машиндаа шатаж амиа алдсан тээвэрчдийн гэргий нар хууль шүүхийн шударга бус шийдвэрийн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

2018 оны арваннэгдүгээр сарын 8-9-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт нүүрсний уртын урт тээвэрт явахаар дарааллын төгсгөлд зогсож байсан жолооч машиных нь кабинд гал гарсны улмаас шатаж, 95 хувийн түлэгдэлтэйгээр ГССҮТ-д хүргэгдэн ирээд нас барсан хэрэг гарч байсан билээ. 

Тээвэрчдийн гэргий нарын холбооны тэргүүн, хохирогчийн эхнэр Ж.Туул “Би залуу хүнийхээ хувьд нөхрийнхөө хэргийг үнэнээр шийдэгдэнэ гэж итгэж, хүлээсэн. Гэтэл Өмнөговь аймгийн Ханбогд сумын сум дундын цагдаа, прокуророос дөрвөн удаа, Өмнөговь аймгийн ерөнхий прокурор дээр нэг удаа хэрэг хаагдсан. Дараа нь УЕП дээрээс нэг удаа хаагдаж буцсан бөгөөд өнөөдөр дахиад УЕП дээр сүүлийн удаа хянагдахаар ирсэн. Үнэхээр шударгаар хүлээсэн ч болдоггүй юм байна. Гомдолтой байна. Би эцсээ хүртэл явна. Манай гэр бүлийн зүгээс бүх газраас хангаттай нотлох баримт цуглуулсан.

Тухайлбал, 2018 оны арваннэгдүгээр сарын 8-9-нд шилжих шөнө 0663 ӨМА улсын дугаартай "Омогт цагаан шонхор транс" ХХК-ийн автомашиныг Дашдорж жолооч бариад уурхайгаас ачилт хийгээд гарсан гэх баримт нь байна.

Мөн Өмнөговь аймгийн онцгой байдлын газраас “Кабин халаагчаас гал гарсан” гэсэн галын дүгнэлт гаргасан байгаа. Тэр кабин халаагч нь Монгол Улсын стандарт, техникийн зохицуулалтын улсын мэдээллийн нэгдсэн санд бүртгэлгүй болохыг Стандарт хэмжил зүйн төвийн лавлагаа харуулсан. Цааш судлаад үзэхэд тус компани нь маш их хууль зөрчсөн үйлдлүүд гаргасан. Тухайлбал, байнгын ажлын байранд гэрээ хийхгүйгээр ажиллуулсан байгаа юм. Хэрэг бүртгэлт явуулж дуусахдаа 2020 оны нэгдүгээр сарын 4-нд хэрэг бүртгэлийн хэргийг хаах тухай санал хүргүүлж, прокурор хүлээн авч, Өмнөговь аймгийн Ханбогд сумын хяналтын прокурорын зөвлөх Төгсбаяр хаасан. Хэргийг хаасан шалтгаан нь “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хаасугай” гэсэн.

Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээ байгуулахгүйгээр ажиллуулчихаад манай ажилтан биш гэж байгаад нь бидний зүгээс гомдолтой байна. Над шиг ингэж хохирсон маш олон эмэгтэй, олон гэр бүл байгаа. Тэд ингэж хөөцөлдөж явж чаддаггүй. Хүүхдүүдээ хараад амьдралаа авч явах гээд боломжгүй байдаг. Би харин хаалгахгүй, эцсээ хүртэл тэмцэнэ. Тэгээд хэрэг хаахдаа гаргасан дүгнэлт лавлагааг огтхон ч авч хэлэлцэхгүй, мэдүүлгүүдийг дурддаггүй. Зүгээр өөрт ашигтайгаар дурдаж, залхаан цээрлүүлж байгаад хэргийг нь хаалгуулах гэж оролддог.  

Мөн хэргийн газрын нэгжлэг сайн хийж чаддаггүй. Би л гэхэд нөхрийнхөө шатсан машиных нь кабинаас гар утасны чип, халбага, гэрийн түлхүүртэй хамт зүүлттэй байсан машиных нь түлхүүрийг олсон. Эд мөрийн баримт болгоё гэж авч байгаа юм ч байхгүй, тоогоогүй байсан нь тэр. Төрд муу ажилладаг нь ч байна, сайн ажилладаг нь ч бий.

Иймд би төрийн гурван өндөрлөгт захидал бичиж, туслахыг дараах зүйлсийн дагуу хүсэж байна.

  1. Хэргийг солин Улаанбаатар руу татаж, үнэнээр нь шалгуулах
  2. Шүүх, хуулийн байгууллагад хийж буй цэвэрлэгээгээ үргэлжлүүлэх
  3. Хохирсон иргэдэд хүрч ажиллахыг хүсэж байна" гэлээ. 

"Бидний хүүхдүүд насаараа ааваа гэж дуудах хүнгүй болж, хохирч үлдсэн. Шударга ёс чинь хаана байгаа юм"

 
гэрэл зургийг mpa.mn

Өөр нэгэн хохирогч Д.Энхцэцэг “Би энэ хүнтэй ялгаагүй гуравдугаар сарын 29-нд нүүрс тээврийн замд нөхрөө алдсан. Хэрэг маань байнга дуудагдаастай байсан. Би тэр болгонд очиж чадахгүйн улмаас хаалгуулсан. Бидний хүүхдүүд насаараа ааваа гэж дуудах хүнгүй болж, хохирч үлдэж байна. Шударга ёс чинь хаана байгаа юм. Үнэхээр залхаан цээрлүүлдэг. Биднээс гадна нүүрс тээврийн замд хохирогч болсон хүмүүсийн олон гэр бүл байгаа” гэв.




2020 оны УИХ-ын сонгуультай холбоотой нэгдсэн мэдээ, мэдээллийг та манай “Сонгууль 2020” хуудаснаас аваарай!

x