2020/06/04
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,807.59₮
B30
УЛААНБААТАР
23°
|
B30
УЛААНБААТАР
26°
|
11°
B30
УЛААНБААТАР
27°
|
14°
21:00
S26
17°
22:00
S26
15°
23:00
S26
13°
00:00
S26
12°
01:00
S40
11°
02:00
S40
10°
03:00
S29
04:00
S29
05:00
S29
06:00
S30
07:00
S30
11°
08:00
S30
13°

Буриадын коронавирусийн анхны халдвар тээгч нийгмийг талцуулж байна

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 4 сарын 8
iKon.MN
Зураг

ОХУ-ын Буриадын Бүгд Найрамдах Улс даяар бүгд коронавирусийн анхны халдвар тээгч нь хэн болох, хэзээ хаанаас халдвар авсан зэргийг нь сайн мэддэг гэнэ.

Учир нь тус бүс нутагт коронавирус тээж ирсэн анхны хүн нь сүлжээ дэлгүүрийн баян эзэн, Улаан Үд хотын зөвлөлийн төлөөлөгч Вадим Бредний юм.

Тэрээр гуравдугаар сарын 12-ны өдөр Москвагаас ирээд найм хоносны дараа шинжилгээ өгөхөд халдвартай гарсан байна. Түүнийг хэвтүүлсэн эмнэлэг коронавирусийн өвчтөнг эмчлэх ямар ч бэлтгэлгүй байсан тул цочролд орж, бусад бүх өвчтөнүүдээ гэрт нь гаргажээ.

Дараа нь Бреднийгийн эхнэр, охидууд мөн халдвар авсан нь тогтоогдож өөр эмнэлгүүдэд хэвтсэн байна.

Бредний Улаан Үдэд ирснийхээ дараа хэд хэдэн олон нийтийн арга хэмжээнд оролцож, нийт 232 хүнтэй ойр харилцсаныг албаныхан тогтоожээ.

Энэ мэдээлэл Буриадын иргэдийг нэлээд бухимдуулж, сошиал орчинд шүүмжлэлийн давалгаа үүсгэсэн байна. Баян, цатгалан хүмүүс Москвагаас, Европоос вирус тээж ирээд хохирлыг нь энгийн иргэд амсах нь гэсэн болгоомжлол хамгийн их яригдаж байгаа юм.

Бредний Европт байсан гэсэн цуурхал тарсны дараа ирмэгцээ өөрийгөө тусгаарлах үүргээ биелүүлээгүй гэсэн асуудал иргэдийн дунд яригдаж эхэлжээ.

Бреднийгийн эхнэр сүүлд паспортныхоо хилийн тамгыг нийтэд үзүүлж, өөрийгөө тусгаарлах журам хэрэгжиж эхлэхээс өмнө Улаан Үүдэд ирснээ тайлбарласан байна.

Энгийн ард иргэд уур бухимдлаа гаргаж байгаа бол Буриадын улс төрчид, бизнесийн хүрээнийхэн эсрэгээрээ Бреднийг өмгөөлж байгаа юм.

Тухайлбал Буриадын засгийн тэргүүн Алексей Цыденов өөрийн санаачилгаар шинжилгээ өгсөн Бреднийг хариуцлагатай, ухамсартай хүн гэж олны өмнө магтсан байна. Улаан Үд хотын зөвлөлийн гишүүд, Бреднийгийн бизнесийн түншүүд энэ мэтчилэн ээлж ээлжээр түүнийг өмгөөлжээ.

Буриад нь коронавирусийн тахлаас болж баян, ядуугаараа хуваагдсан Оросын ганц бүс нутаг биш юм.

Тухайлбал Башкирт анхны халдвар тээж ирсэн хүн нь Европын тансаг аяллын хөлгийн зорчигч байжээ. Ульяновскийн анхны халдварын тохиолдол Британид сурдаг оюутан залуугаас илэрч байв.

Эдгээр бүс нутгуудад мөн л баян чинээлэг хүмүүс үхлийн аюултай вирусийг эх орондоо авчирч байна гэх иргэдийн бухимдал өндөр байна.

Оросын хараат бус улс төрийн шинжээч Аббас Галлямов коронавирусийн тахал Оросын нийгмийг талцуулж, улс төрийн тогтворгүй байдал бий болгож болзошгүйг анхааруулсан байна.

“Өнөөдрийн нийгмийн хамгийн том хуваагдал эрх баригч элитүүд ба энгийн иргэд, баян ба хоосон, нийслэл хот ба орон нутгийн хооронд үүсээд байгаа. Энэ зөрчлийг вирус улам гүнзгийрүүлж байна” гэж тэр ярьжээ.

 

Эх сурвалж: The Moscow Times

 




2020 оны УИХ-ын сонгуультай холбоотой нэгдсэн мэдээ, мэдээллийг та манай “Сонгууль 2020” хуудаснаас аваарай!

x