2020/06/04
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,807.59₮
B30
УЛААНБААТАР
23°
|
B30
УЛААНБААТАР
26°
|
11°
B30
УЛААНБААТАР
27°
|
14°
22:00
S26
15°
23:00
S26
13°
00:00
S26
12°
01:00
S26
11°
02:00
S26
10°
03:00
S29
04:00
S29
05:00
S31
06:00
S32
07:00
S30
10°
08:00
S30
13°
09:00
S30
15°

Твиттерийн гүйцэтгэх захирал хөрөнгийнхөө 28 хувийг коронавирустэй тэмцэх үйлсэд хандивлалаа

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 4 сарын 8
iKon.MN
Зураг

Сошиал сүлжээний Твиттер компанийн гүйцэтгэх захирал Жэк Дорси хувиасаа нэг тэрбум ам.долларыг коронавирустэй тэмцэх үйлсэд хандивлахаар болсныг өчигдөр зарлажээ.

Тэрээр энэ мөнгийг төлбөр тооцооны Square Inc компанид эзэмшдэг хувьцаанаасаа зарж босгохоор болсон байна. Дорси нь Square Inc компанийн үүсгэн байгуулагчдын нэг бөгөөд гүйцэтгэх захирлаар нь давхар ажилладаг юм.

$1 тэрбум бол Жэк Дорсигийн нийт хөрөнгийн 28 хувьтай тэнцэх мөнгө.

Форбс сэтгүүл түүний хөрөнгийн хэмжээг $3.3 тэрбум гэж тооцоолсон байдаг. Твиттер компанитай харьцуулахад Square Inc компанид илүү их хувь эзэмшдэг тул хандивын мөнгөө эндээс босгох болсноо Дорси тайлбарлажээ.

Хандивын мөнгийг Дорси өөрийн байгуулсан Start Small LLC буяны сангаар дамжуулж, зарцуулах гэнэ.

 

Эх сурвалж: Reuters

 




2020 оны УИХ-ын сонгуультай холбоотой нэгдсэн мэдээ, мэдээллийг та манай “Сонгууль 2020” хуудаснаас аваарай!

x