Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/09-НД НИЙТЛЭГДСЭН

Нүүдэл Шийдэл: Улс төр дэх залуусын оролцоо

Ч.Болортуяа
2020 оны 4 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын хүн амын 64 орчим хувь нь 35 хүртэл насныхан эзэлдэг билээ. 

Энэ ч утгаараа Монгол Улсыг залуусын орон гэдэг. 

Гэвч монгол залуусын нийгэм, эдийн засаг, улс төрийн оролцоо маш хангалтгүй байгаа нь олон улсын үзүүлэлтүүдээр ч сонгуулийн ирцийг насны ангиллаар харуулсан статистик баталдаг. 

График 1, УИХ-ын 2016 оны сонгуульд саналаа өгсөн хүмүүсийг насны бүлэг, сонгуулийн идэвхээр нь харьцуулан харуулбал:

​Тиймээс Монгол ТВ-ийн "Нүүдэл шийдэл" нэвтрүүлгийн Даваа гарагийн дугаараар "Улс төр дэх залуусын оролцоо" сэдвээр хэлэлцүүлэг хийлээ. 

Видео: Нэвтрүүлгийг бүрэн эхээр нь үзэх:

https://www.facebook.com/mongoltv/videos/211762383438051/?t=4

Нэвтрүүлэг оролцогчдын онцлох зарим эшлэлийг хүргэж байна. 

 

АРДЧИЛСАН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ ГҮЙЦЭТГЭХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН Х.НОМИНГЭРЭЛ:

  • -Залуучууд мөрийн хөтөлбөр уншдаг нь бодит байдал дээр цөөхөн. Намууд ч уншдаг гэж боддоггүй. Намууд яадаг гэхээр гоё хүн дэвшүүлээд залуучуудад моданд оруулна гэж дотроо ярьдаг. Магадгүй энэ удаад моданы хүмүүс нь залуучууд байх магадлалтай.
  • -Ардчилсан намын гол шийдвэр гаргадаг 420 хүнтэй үндэсний бодлогын хороонд 60-с дээш хувь нь 39-с доош насныхан байна.
  • -Залгамж халаа бэлдэх менторшипын соёл улс төрийн орчинд байх ёстой. Гол нь залуу үедээ юу сургаад байна вэ гэдэг чухал.
  • -Төлөөллийн зарчим, чадахуйн зарчим хоёрын дундаас ардчилсан шийдвэр гарах ёстой. Залуучууд нэр дэвшээд, сонгогдсоноороо улс орны амьдралыг 10 дахин урагшлуулна, ДНБ 20 дахин нэмэгдэнэ гэдэг  тийм амлалт хүлээх ч хэцүү, амлалт авах ч хэцүү зүгээр л дуу хоолойгоо илэрхийлж чадах юм бол ахиц дэвшил гарна гэсэн итгэл найдвар байна.
 

ЗХЭГ-ЫН ДАРГЫН АХЛАХ ЗӨВЛӨХ, НАМЗХ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ О.БАТНАЙРАМДАЛ:

  • -Монголын нийт сонгогчдын 57 хувь нь 18-39 насны залуучууд байна.
  • -Залуучууд улс төрчдийг ийм байх ёстой, тийм шийдвэр гаргах ёстой гэж хүсэхээсээ гадна  өөрчлөлтийг хүсэж байгаа бол өөрсдөө өөрчлөлтийн эзэн нь болж, шийдвэр гаргалтын нэг хэсэг нь болж байж өөрт хэрэгтэй ашигтай, залуучуудыг илүү төлөөлсөн шийдвэр гаргана гэж бодож байна.
  • - Нийт  сонгогчдын ихэнх нь залуучууд. Тэгэхэээр бид нар өөрсдийнхөө дуу хоолойг дамжуулахын тулд оролцоог хангах ёстой. 
 

ХҮН-ЫН ЗАЛУУ ХҮН КЛУБИЙН ЕРӨНХИЙ ЗОХИЦУУЛАГЧ Б.МӨНХДӨЛ:

  • -Манай төрийн улс төрийн боловсролын үүрэг бол сонгогчоо бэлдэх ёстой. 18 нас хүрэхээр нь сонгууль өгөх хэрэгтэй гэдэг мөртлөө тэр хүртэл нь 10 жилд нь хангалттай боловсрол өгдөггүй.
  • -Намууд хуучинсаг пирамид хэлбэрээр залуучуудын үзэл баримтлал тогтоогүй байхад  чирж оруулаад цүнх баригчдын арми бэлддэг. 
  • -АН, МАН 2 мөнгөний ашиг сонирхлын доороо зардаг боол шиг энэ ахыг л дагаад яваад байвал баян болох юм шиг байна гэсэн жишиг тогтоосон учраас цүнх баригч гэсэн нэр гараад залуучууд улс төрд оролцохгүй хол байгаад байна.
 

БОДЛОГОД ЗАЛУУСЫН ХЯНАЛТ ТББ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН Т.АМАРЗАЯА:

  • -Шийдвэр гаргагчид залуучуудыг халамж хүртэгч гэж хараад байгаа учир тэдний оролцоо муу байна.
  • -Боловсролоор олгох ёстой иргэний боловсрол, ардчиллын боловсрол, сонгогчийн боловсролыг багаасаа эзэмших ёстой.
  • -Улс төрийн намуудын төлөвшилд залуучуудаа дэмждэг, залуучуудаа гаргаж ирдэг, залуучуудаа урдаа барьдаг соёл байхгүй.
  • -Аль ч намын үнэт зүйл тодорхойгүй байна.           

​                               

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.