2020/05/31
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,805.97₮
B30
УЛААНБААТАР
19°
|
B30
УЛААНБААТАР
18°
|
B30
УЛААНБААТАР
12°
|
02:00
S31
03:00
S31
04:00
S31
05:00
S29
06:00
S30
07:00
S30
08:00
S30
09:00
S30
10:00
S30
10°
11:00
S30
12°
12:00
S30
14°
13:00
S30
15°

Пакистаны эрх баригчид халдвар тээж байж болзошгүй 100,000 шашны номлогчийг эрэн сурвалжилж байна

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 4 сарын 8
iKon.MN
Зураг

Өнгөрсөн сард Пакистаны хамгийн их хүн амтай Пунжаб мужийн төв Лахор хотод исламын шашны нэгэн байгууллагын чуулган зохион байгуулагдаж, нийт 100,000 орчим хүн оролцжээ.

Харамсалтай нь уг чуулган шинэ коронавирус тархалтын Пакистан дахь хамгийн том эх үүсвэр болж хувирсан байна.

Тус улсад халдварын нийт 4,000 гаруй тохиолдол илэрч, 55 өвчтөн нас бараад байгаа. Нийт халдварын тохиолдлын 60 гаруй хувь 110 сая хүн амтай Пунжаб мужид ноогдож байна.

Энэ мужид коронавирусийн халдвар тархах хоёр гол эх үүсвэр байгаа. Нэг нь хөрш Иранд очоод эргэж ирсэн мөргөлчид бол нөгөө нь гуравдугаар сарын дундуур Лахорт болсон Таблиги Жамаат шашны байгууллагын чуулганд оролцогчид болжээ.

Таблиги Жамаат нь сая сая гишүүнтэй, Исламын шашныг дэлхий даяар түгээн дэлгэрүүлэх зорилготой байгууллага. Тус байгууллагаас саяхан Малайз, Энэтхэгт чуулган зохион байгуулсан нь тэдгээр улсуудад коронавирус тархах нэг шалтгаан болсон юм.

Тухайлбал хоёрдугаар сарын сүүл, гуравдугаар сарын эхээр Малайзад болсон чуулганд 16,000 хүн оролцсоноос хамгийн багадаа 600 халдварын тохиолдол илэрсэн байна. Халдвар тээгчид чуулганы дараа Бруней, Сингапур, Тайланд улсуудад зорчиж, үхлийн аюултай вирусийг тараасан юм.

Пакистан улс өөрийн нутагт зохион байгуулагдсан Таблиги Жамаат байгууллагын чуулганы 100,000 оролцогчоос одоогоор 20,000-ыг нь олж, тусгаарлаад байгаа гэнэ. Тэдгээрээс 539 оролцогчийн шинжилгээний хариу эерэг гарчээ.

Үлдсэн оролцогчдыг олж илрүүлэхэд маш хэцүү байгаа юм. Учир нь Таблиги Жамаат оролцогчдоо бүртгэж, мэдээлэл цуглуулаагүй нь гол асуудал болжээ.

Өнгөрсөн долоо хоногийн байдлаар Пакистан улс нийт 17,000 орчим оношилгоо хийсэн нь дэлхийд Энэтхэг, Индонез хоёрын дараа орох муу үзүүлэлт юм.

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага эдгээр гурван улсын эрх баригчдад оношилгооны тоог нэмэгдүүлэх шаардлага тавиад байгаа. Тодруулбал нэг сая хүн амд 15,000 оношилгоо ноогдох түвшинд хүргэхийг шаарджээ.

Гэтэл Пакистан улсад нэг сая хүнд 68 оношилгоо оногдож байна. Оношилгоо хангалтгүй хэмжээнд байгаа нь Пакистанд коронавирусийн бодит тархалт албан ёсны тоо баримтаас хавьгүй өндөр байгаа гэсэн сэжиг төрүүлж байгаа юм.

 

Эх сурвалж: Reuters

 




2020 оны УИХ-ын сонгуультай холбоотой нэгдсэн мэдээ, мэдээллийг та манай “Сонгууль 2020” хуудаснаас аваарай!

x