2020/05/30
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,805.97₮
B30
УЛААНБААТАР
19°
|
B30
УЛААНБААТАР
18°
|
B30
УЛААНБААТАР
12°
|
02:00
S31
03:00
S31
04:00
S31
05:00
S29
06:00
S30
07:00
S30
08:00
S30
09:00
S30
10:00
S30
10°
11:00
S30
12°
12:00
S30
14°
13:00
S30
15°

Умард Солонгост оношилгоо, тусгаарлалт хэрэгжиж байгаа ч халдвар илрэхгүй байгааг ДЭМБ мэдээллээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 4 сарын 8
iKon.MN
Зураг

Өнөөдөр дэлхий даяар шинэ коронавирусийн халдварын тохиолдол илрээгүй цөөн хэдэн орон байгаагийн нэг нь Умард Солонгос юм.

Тэгвэл Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) энэ улсын нөхцөл байдлын талаар анхны тоо баримтыг өчигдөр Женевт болсон хэвлэлийн хурлын үеэр өгсөн байна.

Пёньяны эрх баригчид долоо хоног бүр ДЭМБ-д тайлан ирүүлж байгаа гэнэ. Сүүлийн байдлаар тус улсад нийт 709 хүнээс шинжилгээ авсны 11 нь гадаадын иргэд, 698 нь тус улсын иргэд байжээ. Мөн 509 сэжигтнийг тусгаарлаад байгаагийн хоёр нь гадаадын иргэд байна.

Арванхоёрдугаар сарын 31-нээс хойш өнөөдрийг хүртэл Умард Солонгост нийт 24,842 хүнийг тусгаарлалтаас гаргасны дотор гадаадын 380 иргэн багтжээ.

Гэсэн хэдий ч одоо болтол ганц ч халдварын тохиолдол илрээгүй гэсэн мэдээллийг ДЭМБ-д Умард Солонгосоос өгч байгаа гэнэ.

Тус улс өөрийн холбоотон Хятад улсаас нэгдүгээр сард шинэ коронавирусийн оношлуурууд хүлээж авсан байна. Сүүлд ДЭМБ бас хамгаалалтын хувцас хэрэглэл тусламжаар илгээжээ.

Covid-19 өвчин үүсгэгч вирус өнөөдөр дэлхийн 206 улс, бүс нутагт тархаад байгаа. Одоогоор ганц ч халдварын тохиолдол илрээгүй орнуудад Умард Солонгос, Лесото, Тажикистан, Туркменистан, Йемен багтаж байна.

 

Эх сурвалж: Reuters

 




2020 оны УИХ-ын сонгуультай холбоотой нэгдсэн мэдээ, мэдээллийг та манай “Сонгууль 2020” хуудаснаас аваарай!

x