Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/08-НД НИЙТЛЭГДСЭН

Иранд халдварын тоо долоон өдөр дараалан буурч, парламент нь хуралдаж эхэлжээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 4 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Коронавирусийн тахал дэгдсэний улмаас хоёрдугаар сарын 25-наас эхлэн хаагдсан Иран улсын парламент өчигдөр буюу Мягмар гарагт чуулганаа нээжээ.

Парламентын нийт 290 гишүүний гуравны хоёр гаруй нь чуулганд ирсэн бол спикер Али Ларижани өнгөрсөн долоо хоногт Covid-19 өвчний халдвар авсан тул ирээгүй байна.

Өнгөрсөн хугацаанд нийт 31 гишүүн коронавирусийн халдвар авсан юм.

Чуулганаар эхний хэлэлцсэн асуудал нь Иран даяар нэг сарын хугацаатай хөл хорио тогтоох тухай асуудал байжээ. Гишүүдийн дийлэнх нь эдийн засагт учруулах хор нөлөөг нь харгалзан үзээд уг саналыг дэмжээгүй байна.

Иран улс хоёрдугаар сарын 19-ний өдөр шинэ коронавирусийн халдварын анхны тохиолдлоо зарлаж байсан бол өнөөдрийн байдлаар нийт 62,589 тохиолдол бүртгэгдэж, 3,872 өвчтөн нас баржээ.

Харин сүүлийн долоон өдрийн турш тус улсад өдөрт илэрсэн шинэ халдварын тохиолдол дараалан буурсан сайн мэдээг эрүүл мэндийн яам нь дуулгаад байна.

 

Эх сурвалж: AFP, ISNA