Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/08-НД НИЙТЛЭГДСЭН

Ухань хотын оршин суугчид 76 хоногийн дараа хотоосоо гарч эхэллээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 4 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн шөнөөс Хятадын Ухань хотын иргэдэд хотоос гарахыг зөвшөөрч эхэлсэн байна. Ухань бол шинэ төрлийн коронавирус тархаж эхэлсэн анхны төв цэг бөгөөд 76 хоногийн турш гадаад ертөнцөөс тусгаарлагдаад байсан юм.

Шөнө дундаас эхлээд хотоос гарах төмөр зам, агаарын болон авто замын урсгал нээгдэж, хүмүүс чөлөөтэй зорчиж эхэлсэн байна.

11 сая орчим оршин суугчтай Ухань хот руу гаднаас нэвтрэх тээврийн урсгалыг хоёр долоо хоногийн өмнөөс нээсэн юм. Харин гадагш гарах урсгалыг одоо нээж байна.

Төмөр замын өртөөний мэдээлснээр Ухань хотоос гарах чиглэлд эхний өдөр 55,000 гаруй тасалбар захиалагджээ. 

Хубэй мужийн төв Ухань хотод Хятадад бүртгэгдсэн нийт Covid-19 халдварын тохиолдол, эндэгдлийн ихэнх хэсэг оногдож байгаа юм.

Тухайлбал Хятадын эх газарт коронавирусийн халдварын улмаас нийт 3,335 өвчтөн нас барсны 2,500 гаруй нь Ухань хотод бүртгэгджээ.

Эх сурвалж: The Guardian