Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/07-НД НИЙТЛЭГДСЭН

Япон улсад коронавирусийн тархалтыг хязгаарлах зорилгоор онц байдал зарлалаа

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 4 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Япон улсын ерөнхий сайд Абэ Шинзо өнөөдөр тус улсын хүн ам төвлөрсөн бүс нутгуудад онц байдал зарлалаа.

Коронавирусийн тахлыг хязгаарлах зорилготой энэ арга хэмжээ  тавдугаар сарын 6-ны өдөр хүртэл үргэлжлэх бөгөөд нийслэл Токио хот болон бусад зургаан мужийг хамарч байна.

Энэ нь ойролцоогоор Японы хүн амын 44 хувийг хамарна гэсэн үг юм.

Онц байдал зарласнаар эрх баригчид хувь хүмүүсийг гэрт нь хорих, бизнесийн үйл ажиллагааг зогсоох эрхтэй болж байна.

“Хамгийн гол нь иргэн бүр одооноос үйлдлээ өөрчлөх юм. Хэрвээ бид бүгдээрээ бусад хүмүүстэй харилцахаа ядаж 70 хувь, болж өгвөл 80 хувь багасгаж чадвал халдварын тоо хоёр долоо хоногийн дотор дээд хэмжээндээ тулах юм” гэж Абэ телевизээр хийсэн мэдэгдэлдээ тайлбарлажээ.

Үүнээс гадна тэрээр 108 их наяд иений ($990 тэрбум) эдийн засгийг дэмжих хөтөлбөр хэрэгжүүлэх болсноо өнөөдөр зарласан юм.

Энэ нь Япон улсын үндэсний нийт бүтээгдэхүүний 20 хувьтай тэнцэх мөнгө. Харьцуулбал АНУ өөрийн дотоодын нийт бүтээгдэхүүний 11 хувьтай тэнцэх хөрөнгийг тахалд нэрвэгдсэн эдийн засгаа аврахад зарцуулж байгаа. Герман улсын хувьд энэ хэмжээ 5 хувьтай байна.

Сүүлийн долоо хоногийн хугацаанд нийслэл Токио хотод илэрсэн халдварын тохиолдол хоёр дахин нэмэгдэж, 1,200 орчимд хүрсэн нь онц байдал зарлах нэг шалтгаан болжээ.

Зөвхөн өнөөдөр буюу Мягмар гарагт Токиод 80 гаруй тохиолдол шинээр бүртгэгдсэн нь Япон улсын хувьд хамгийн өндөр үзүүлэлт болсон байна.

Үндэсний хэмжээнд нийт халдварын тохиолдол 4,000 хүрч, нас барсан өвчтөний тоо 93 хүрчээ.

 

Эх сурвалж: Reuters