Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/07-НД НИЙТЛЭГДСЭН

ОХУ-д нэг өдөрт шинээр бүртгэгдсэн Covid-19 өвчлөлийн тоо анх удаа 1,000-ыг давлаа

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 4 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Сүүлийн 24 цагийн хугацаанд ОХУ даяар коронавирусийн халдварын 1,154 тохиолдол шинээр бүртгэгдсэн нь нэг өдөрт илэрдэг халдварын тоо анх удаа 1,000-ын босгыг давсан үзүүлэлт болжээ.

Ингэснээр халдварын нийт батлагдсан тохиолдол 7,497 болж өссөн байна. 

Мөн өнгөрсөн 24 цагийн хугацаанд 11 өвчтөн нэмж нас барснаар нийт эндэгдлийн тоо 58-д хүрчээ.

ОХУ-ын засгийн газар коронавирусийн тахлын эрчийг сааруулахын тулд энэ сарыг дуустал бүх иргэдээ амрааж, том хотуудад хөл хорионы хатуу дэглэм тогтоогоод  байгаа юм.

Мөн гадаад улс орнуудын иргэдийг хилээрээ нэвтрүүлэхгүй байх, гадаад нислэгүүд, төмөр замын тээврийг зогсоох хоригуудыг зарлажээ.

 

Эх сурвалж: Reuters