2020/05/30
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,805.97₮
B30
УЛААНБААТАР
11°
|
B30
УЛААНБААТАР
19°
|
B30
УЛААНБААТАР
18°
|
20:00
S30
21:00
S29
22:00
S29
23:00
S31
00:00
S29
01:00
S29
02:00
S31
03:00
S31
04:00
S31
05:00
S29
06:00
S32
07:00
S32

Барьцаалан зээлдүүлэх газраас 300 гаруй сая төгрөгийн үнэт эдлэл дээрэмдсэн этгээдүүд өмнө нь ял шийтгэгдэж байжээ

Т.Саран, iKon.mn
2020 оны 4 сарын 7
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Барьцаалан зээлдүүлэх газар дээрэмдсэн этгээдүүд эд мөрийн баримтыг шатаасныг илрүүлжээ.

Тодруулбал, Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Цахлайн тойргийн автобусны буудал дээр үйл ажиллагаа явуулдаг “Сайн ломбард” /барьцаалан зээлдүүлэх газар/-т 2020 оны гуравдугаар сарын 30-ны өдөр Э, Д, М нар нь бүлэглэн  хүч хэрэглэн довтолж, бэлэн 11,588,000 төгрөг, 1,087 иргэний барьцаалан зээлдэх гэрээтэй 1,561 ширхэг 302,946,000 төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэлүүдийг дээрэмдэн авч хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэгдсэн.

Дээрх гэмт хэргийг эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд дээрэмдэх, хулгайлах, бусдын эд хөрөнгийг устгаж гэмтээх, хүнийг алах гэмт хэргүүдэд ял шийтгэгдэж байсан 34 настай Д, 32 настай М, 35 настай Э нар нь бүлэглэн үйлдсэн болохыг Нийслэлийн цагдаагийн удирдах газрын  Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын алба хаагчид хамтран илрүүлжээ.

Яллагдагч Э, Д, М нар нь гэмт хэргийн замаар олсон эд зүйлсийг Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт нуусан байсныг илрүүлэн алдагдсан эд зүйлсийг эд мөрийн баримтаар хураан авсан байна.

Мөн сэжигтэй этгээдүүд нь гэмт хэрэг үйлдэх үедээ өмсөж явсан хувцас, хэрэглэл болон эд мөрийн баримт, цүнх, бээлийний содон шинж тэмдгийг устгах, ломбардад барьцаанд тавигдсан иргэдийн эд зүйлийг битүүмжилсэн гялгар уут, задгай болон боодолтой шинэ мөнгөн дэвсгэртүүдийг Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт шатааж ул мөрөө нуун дарагдуулах үйлдэл хийсэн болох нь тогтоогдож мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

 

Эх сурвалж: ЦЕГ




2020 оны УИХ-ын сонгуультай холбоотой нэгдсэн мэдээ, мэдээллийг та манай “Сонгууль 2020” хуудаснаас аваарай!

x