Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/07-НД НИЙТЛЭГДСЭН

Марокко улсын иргэд амны хаалт заавал зүүх үүрэгтэй боллоо

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 4 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Умард Африкийн Марокко улсын иргэд өнөөдрөөс эхлэн олон нийтийн газарт амны хаалт заавал зүүх үүрэгтэй болж байна.

Амны хаалтыг тус улсын засгийн газар ширхгийг нь $0.08 орчим үнээр борлуулж эхэлжээ. Журмыг зөрчсөн иргэнийг гурван сар хүртэл хугацаагаар хорих, 1,300 дирхамаар ($126) торгох шийтгэл оногдуулах юм байна.

Марокко улсын амны хаалт үйлдвэрлэх хүчин чадал өдөрт 3.3 сая ширхэг байгаа бол дараа долоо хоногт 6 саяд хүрэхийг тус улсын аж үйлдвэрийн яам мэдээлжээ. 

Нэг сарын хөл хорионы дэглэм зарлагдаад байгаа Мароккод өнөөдрийн байдлаар коронавирусийн халдварын 1,120 тохиолдол бүртгэгдэж, 80 өвчтөн нас бараад байна.

 

Эх сурвалж: New York Times