2020/05/30
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,805.97₮
B30
УЛААНБААТАР
11°
|
B30
УЛААНБААТАР
19°
|
B30
УЛААНБААТАР
18°
|
20:00
S30
21:00
S29
22:00
S29
23:00
S31
00:00
S29
01:00
S29
02:00
S31
03:00
S31
04:00
S31
05:00
S29
06:00
S32
07:00
S32

А.Амбасэлмаа: III эмнэлэгт эмчлүүлж буй өндөр халуурсан иргэнээс коронавирус илрээгүй

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 4 сарын 7
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийв.

Үүний дараагаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

-III эмнэлэгт эмчлүүлж буй иргэнээс коронавирусийн шинжилгээ авсан байсан. Хариу нь ямар гарсан бэ?

-Тандалтын зорилгоор III эмнэлэгт хэвтэж буй өндөр халуурсан нэг хүнээс шинжилгээний сорьцыг өчигдөр авсан. Хоёр төрлийн шинжилгээгээр коронавирус илрээгүй. 

Бид томуугийн харуулдан тандалтын тогтолцоогоороо томуу, томуу төст халдварын тохиолдлын тодорхойлолтод тохирсон өвчтөнүүдэд тандалт хийж байгаа. Тухайлбал, халуурах, ханиалгах шинж тэмдэгтэй хүмүүсээс түүвэрлэн өдөрт 25-30 хүнээс сорьц авч, тандалтын шинжилгээ хийж байна.

-ХӨСҮТ-д эмчлүүлж байсан хоёр тохиолдол эдгэрсэн тухай сая мэдээллээ. Энэ хоёр хүн нь ямар нислэгээр ирсэн бэ?

-Манай улсад лабораторийн шинжилгээгээр батлагдсан 15 тохиолдол бүртгэгдсэн. Өнөөдрийн байдлаар нь дөрвөн хүн эдгэрч, 11 нь ХӨСҮТ-д эмчилгээ хийлгэж байна. 

Одоо эмнэлгээс гарах гэж буй эдгэрсэн хоёр тохиолдол нь Берлин-Москва-Улаанбаатарын чиглэлийн нислэгээр ирсэн. Тэднийг үргэлжлүүлэн 14 хоног ажиглалтад байлгаж, давтан шинжилгээг хийнэ. 

Өмнөх удаад Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн хоёр тохиолдлыг манай эмч нар эмчилсэн. 



Коронавирусийн халдвараас сэргийлэхийн тулд:

  • Гараа 20 секундийн турш сайтар савандаж угаах, гараа угаах боломжгүй үед 60-аас дээш хувийн спиртийн агууламжтай ариутгагчаар ариутгах
  • Бие биенээсээ багадаа 1-2 метрийн зайнаас харьцах
  • Амны хаалт тогтмол зүүх
  • Ханиаж, найтаахдаа амны цаас хэрэглэх гэх мэт дадал зуршлыг дагаж хэвшүүлнэ үү. Хэрэв ямар нэг сэжигтэй шинж тэмдэг илэрвэл өөрийгөө гэртээ тусгаарлаж, шаардлагатай тохиолдолд түргэн тусламж дуудаж, эмнэлгийн тусламж аваарай.



2020 оны УИХ-ын сонгуультай холбоотой нэгдсэн мэдээ, мэдээллийг та манай “Сонгууль 2020” хуудаснаас аваарай!

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
x