Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/07-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Янжмаа: ОХУ-д өнгөрсөн 24 цагийн хугацаанд халдварын тохиолдол бараг 1,000-аар нэмэгдсэн

Г.Номин, iKon.mn
2020 оны 4 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа дэлхийн улс орнууд COVID-19 халдварын эсрэг ямар арга хэмжээ авч буй талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Испани улсад сүүлийн дөрвөн өдрийн турш халдварын тоо болон нас баралт буурлаа. Харин Италид өнгөрсөн хоногт нас баралт 636 болж, өмнөх өдрөөс 10 гаруй тохиолдлоор нэмэгдсэн. Гэхдээ халдварын тоо буурч байна. Франц улсад халдвар болон нас барагсдын тоо өмнөх өдрөөс 10 хувиар нэмэгдэж, нийт нас баралт 8,000 давлаа. ОХУ-д өнгөрсөн 24 цагийн хугацаанд халдварын тохиолдол бараг 1,000-аар нэмэгдсэн. ХБНГУ-ын хувьд шинэ халдвар сүүлийн дөрвөн өдөр дараалан буурч байна. Тус улсад нийт өвчлөгсдийн 70 гаруй хувийг 15-50 насныхан эзэлж байна.

Япон улсын Ерөнхий сайд Абэ Шинзо нийслэл хотоо оролцуулан нийт долоон мужид нэг сарын хугацаатай онц байдал зарлах бэлтгэл хангаж байгаагаа мэдээллээ. Токио, Осака болон бусад томоохон хотод өвчлөл эрчимтэй газар авч байгаа нь эмнэлгийн ачааллыг нэмэгдүүлж, эрүүл мэндийн үйлчилгээг хүндрүүлэх эрсдэлтэй тул хүн амын хөдөлгөөнийг хязгаарлахаар уг шийдвэрийг гаргах болсон үндэслэлээ тайлбарлажээ. Онц байдал зарласнаар сургалтын байгууллагууд, үзвэр үйлчилгээний газрууд хүн ихээр цуглах арга хэмжээг цуцлах эрхийг орон нутгийн захиргаанд олгож байгаа юм.

Польш улсад халдварын оргил үе дөрөв, тавдугаар сард тохионо гэж тооцоолсон байна" гэдгийг хэллээ.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.