Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/07-НД НИЙТЛЭГДСЭН

Украины парламентын найман гишүүн коронавирусийн халдвар авсан байна

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 4 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Украины хууль тогтоох дээд байгууллага Верховна Радагийн найман гишүүн шинэ коронавирусийн халдвар аваад байгааг “Ард түмний зарц” намын парламентч Александр Качура өчигдөр мэдээлжээ.

Тэднээс хоёр нь халдвар авсныхаа дараа бүрэн эдгэрсэн байна.

Халдвар тээгч гишүүдтэй бусад олон гишүүн ойр харилцаж байсан тул халдварын тоо цаашид өсөх магадлалтай байгаа гэнэ.

Верховна Рада одоо нэгдсэн хуралдаан хийхгүй байгаа бөгөөд зөвхөн байнгын хороод видео горим хуралдаж байна.

Даваа гарагийн байдлаар Украинд коронавирусийн халдварын 1,319 тоиолдол бүртгэгдэж, 38 өвчтөн нас баржээ.

 

Эх сурвалж: ТАСС