Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/07-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Нарангэрэл: Шинэ коронавирусийн халдвар 10 улсад эрчимтэй тархаж байна

Б.Бадамгарав, IKon.mn
2020 оны 4 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

ШУУД ҮЗЭХ: /2020.04.07/

https://www.facebook.com/iKonNews/videos/147212996722132/

Эрүүл мэндийн яамны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Дэлхий дахинд 1,346,566 хүн COVID-19-өөр өвчилж, 74,687 нас барсан байна. Мөн 278,695 хүн эдгэрсэн ба одоогийн байдлаар нэг сая орчим хүн эмнэлгийн тусламж үйлчилгээ авч байгаа" хэмээн хурлын эхэнд тойм мэдээллийг танилцууллаа. 

Ойрын өдрүүдэд АНУ, Испани, Итали, Их Британи, Турк зэрэг 10 улсад тархалт эрчимтэй явагдаж байгааг тэрбээр мөн дурдав.

Манай улсын хувьд нийт бүртгэгдсэн тохиолдлын тоо 15 бөгөөд үүнээс хоёр нь бүрэн эдгэрээд байна. Өчигдөр 547 хүн эмнэлгийн ажиглалтаас гарч, гэрийн ажиглалтад шилжсэнээр улсын хэмжээнд 1,530 хүн тусгаарлах байранд ажиглагдаж байна. 

ДЭМБ-ын өдрөөр эрүүл мэндийн ажилтнуудад хүндэтгэл үзүүлнэ

Жил бүрийн дөрөвдүгээр сарын 7-ныг ДЭМБ-ын өдөр болгон тэмдэглэдэг. ДЭМБ-аас 2020 оны дөрөвдүгээр сарын 7-ны өдрийг эрүүл мэндийн ажилтнуудад хүндэтгэл үзүүлэх өдөр болгон зарлажээ.

Шинэ коронавирусийн халдвар тархсан цагаас хойш 36,000 эмч, эмнэлгийн ажилтан халдвар авч, 100 нь амь насаа алдсан байна. 

Хувийн хамгаалах хэрэгсэл хомсдож байгаагаас олон оронд эмч, эмнэлгийн ажилтнууд тор, гялгар уутыг хамгаалах хэрэгсэл болгон ашиглаж өвчтөндөө тусламж үйлчилгээг үзүүлж, цаг наргүй ажилласаар байгааг ДЭМБ-аас ийнхүү хүндэтгэж байгаа юм.

 

Коронавирусийн халдвараас сэргийлэхийн тулд:

  • Гараа 20 секундын турш сайтар савандаж угаах, гараа угаах боломжгүй үед 60-аас дээш хувийн спиртийн агууламжтай ариутгагчаар ариутгах
  • Бие биенээсээ багадаа 1-2 метрийн зайнаас харьцах
  • Амны хаалт тогтмол зүүх
  • Ханиаж, найтаахдаа амны цаас хэрэглэх гэх мэт дадал зуршлыг дагаж мөрдөнө үү. Хэрэв ямар нэг сэжигтэй шинж тэмдэг илэрвэл өөрийгөө гэртээ тусгаарлаж, шаардлагатай тохиолдолд түргэн тусламж дуудаж, эмнэлгийн тусламж аваарай.
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.