Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/07-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: УИХ-ын чуулган хуралдана

ikon.mn
2020 оны 4 сарын 7
iKon.MN

ЭМЯ-нд

11:00 цагт Эрүүл мэндийн яамнаас коронавирусний асуудлаар цахимаар мэдээлэл хийнэ.

УЕПГ-т

12:00 цагаас “Бид уучлахгүй” хөдөлгөөнөөс авлига, ашиг сонирхлын зөрчил үүссэн байж болзошгүй хэргүүдийн 96 хуудас материалыг Улсын Ерөнхий Прокурорт хүлээлгэн өгнө.

Төрийн ордонд

10:00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана.

11:00 цагт “Их Эзэн Чингис Хаан” танхимд Төсвийн байнгын хороо хуралдана.

11:30 цагт УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж УИХ дахь АН-ын зөвлөлийн ээлжит хурлын шийдвэрийг танилцуулна.

12:00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Эдийн засгийн байнгын хороо хуралдана.

15:00 цагт УИХ-ын чуулган хуралдана.

Үндэсний мэдээллийн төвд

11:00 цагт “Hera Holding” компаниас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

11:30 цагт Монголын төмөр замчдын үйлдвэрчний эвлэлийн холбооноос “Төмөр замчдын хөдөлмөрлөх эрхийн хамгаалал ноцтой зөрчигдөж буй” сэдвээр мэдээлэл хийнэ.

12:00 цагт Ургамал судлалын эрдэмтэд Сүхбаатарын талбайн урд талын цэцэрлэгт хүрээлэнгийн талаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан нарт хүсэлт хүргүүлэх талаараа мэдээлэл хийнэ.