2020/06/03
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,808.78₮
B30
УЛААНБААТАР
21°
|
B30
УЛААНБААТАР
20°
|
B30
УЛААНБААТАР
24°
|
13:00
S26
16°
14:00
S26
16°
15:00
S30
18°
16:00
S30
19°
17:00
S30
19°
18:00
S30
19°
19:00
S30
18°
20:00
S30
16°
21:00
S29
13°
22:00
S31
11°
23:00
S31
00:00
S31

Тендер авсан ААН-үүд болон их, дээд сургуулиудыг албан татвараас чөлөөлөх нь зүйтэй гэж үзэв

А.Төгөлдөр, iKon.mn
2020 оны 4 сарын 6
iKon.MN
Зураг

УИХ дахь МАН-ын бүлгийн хурлаас гаргасан шийдвэрийг тус бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, дэд дарга Б.Саранчимэг, УИХ-ын гишүүн Я.Содбаатар нар танилцууллаа. 

Өнөөдрийн бүлгийн хурлаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн эдийн засгийн хямралын үед иргэдийн орлогыг бууруулахгүй, эрүүл мэндийг хамгаалах, ААН-үүдийн ажлын байрыг бууруулахгүй байх, эдийн засгийг идэвхжүүлэх арга хэмжээний тухай УИХ-ын тогтоол болон түүнийг дагалдсан Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, Хувь хүний орлогын албан татвар, Нийгмийн даатгалын шимтгэл болон Гаалийн албан татвараас чөлөөлөх асуудлыг хэлэлцжээ. 

Хэлэлцэн, шийдэлд хүрсэн асуудлын талаар бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл өглөө. Тэрбээр “Өнөөдөр төсөвт тодотгол хийх шаардлага үүсээгүй байна. Засгийн газраас тавьж байгаа долоон саналыг яаралтай шийдэх хэрэгтэй. Ингэснээр ажлын байрыг хадгалж, иргэдийн орлогыг дэмжин, ААН-үүдийн үйл ажиллагааг идэвхжүүлнэ гэж үзсэн. Тиймээс Засгийн газраас тавьсан саналуудыг энэ долоо хоногт багтаан шийднэ. 

Өргөн барьсан төслүүдтэй холбогдуулан МАН-ын бүлгээс гурван санал оруулж байна. 

Өргөн барьсан төсөлд НДШ, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, хувь хүний орлогын албан татвараас тус тус чөлөөлөх саналд төрийн албан хаагч, төрийн өмчит аж ахуйн нэгжид ажиллагсад, тендер авсан ААН-үүдийн ажиллагсдыг хамруулахгүй гэж тусгасан. Үүнийг бүлгийн хурлаар хэлэлцээд төрийн болон төрийн өмчит ААН-үүдийг албан татвараас чөлөөлөхгүй байх нь зөв гэж үзсэн. Харин олон улсын зээл тусламж, улсын болон орон нутгийн төсвөөс ажил гүйцэтгэж байгаа ААН-үүдийг албан татвараас чөлөөлөхгүй байж болохгүй юм байна гэж үзсэн. 

Хоёрдугаарт, НДШ  төлдөг ААН-ийн үйл ажиллагаа нь доголдсон тохиолдолд ажилтан бүрт 200 мянган төгрөг Нийгмийн даатгалын сангаас олгох санал орж ирсэн. Үүн дээр намын бүлгээс ажлын хэсэг гарч судалгаа, тооцоо хийнэ. ААН-үүдийг ялгахгүйгээр бүгдийг хамруулах чиглэлд ажиллана. 

Гуравдугаарт, НДШ-ээс чөлөөлөх асуудал дээр их, дээд сургуулиуд орхигдсон байсан. Төр, хувийн хэвшлийн бүх их, дээд сургуулийг НДШ-ээс чөлөөлөх асуудалд хамруулах нь зүйтэй гэж үзсэн. 

Үүнээс гадна банкны шинэчлэлийн асуудаар ажлын хэсэг гарч ажиллахаар болсон. Мөн ноолуурын үнэтэй холбоотой асуудалд Засгийн газрын гаргасан шийдвэр зөв. Гэхдээ аль болох хурдан хугацаанд ААН-үүдтэй ойлголцож, онцгой анхаарах нь зүйтэй гэдэг чиглэл Засгийн газарт өгөхөөр болсон" гэлээ.   

 




2020 оны УИХ-ын сонгуультай холбоотой нэгдсэн мэдээ, мэдээллийг та манай “Сонгууль 2020” хуудаснаас аваарай!

x