Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/06-НД НИЙТЛЭГДСЭН

Тесла компани Model 3 автомашиныхаа эд ангиудаар амьсгалын аппарат угсарч үзүүлжээ

Р.Түвшин, iKon.mn
2020 оны 4 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Тесла компанийн цахилгаан хөдөлгүүрт автомашины үйлдвэр коронавирусийн тахлын улмаас хаагдаад байгаа.

Компанийн гүйцэтгэх захирал Илон Маск удахгүй Нью Йоркийн үйлдвэрээ нээж, цар тахлын үед нэн шаардлагатай байгаа амьсгалын аппаратыг үйлдвэрлэж эхлэхээ зарласан юм.

Америкийн бусад автомашин үйлдвэрлэгчид болох Ford, General Motors компаниуд бас энэ чиглэлд ажиллаж эхлээд байгаа билээ.

Тесла саяхан 1,000 ширхэг амьсгалын аппаратыг үйлдвэрлэгчээс нь (Medtronic компаниас) худалдан авч, тахалд хамгийн их нэрвэгдээд байгаа Нью Йорк мужид хандивласан юм.

Тэгвэл өнөөдөр Тесла өөрийн Model 3 загварын автомашины эд ангиудыг ашиглан амьсгалын аппарат угсарч үзүүлсэн видео бичлэгийг YouTube сүлжээнд байрлуулжээ.

Эх сурвалж: Engadget