Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/06-НД НИЙТЛЭГДСЭН

Билл Гэйтс: Вакцин бүтээсэн цагт л бидний амьдрал бүрэн хэвийн болно

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 4 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Шинэ коронавирусийн эсрэг вакцин бүтээсэн цагт л дэлхий нийтээрээ хэвийн амьдралд шилжиж чадна гэж Майкрософтын үүсгэн байгуулагч, тэрбумтан Билл Гэйтс ярьжээ.

Ийм вакцин ирэх оноос нааш үйлдвэрлэгдэхгүй нь тодорхой байгаа.

“Вакцин бүтээж, дэлхий даяар хэрэглэж эхлээгүй цагт бидний амьдрал бүрэн хэвийн болохгүй” гэж тэр Ням гарагт Fox News сувагт өгсөн ярилцлагадаа хэлсэн байна.

Өнгөрсөн долоо хоногт Гэйтс төрөл бүрийн вирусийн эсрэг вакцины үйлдвэр байгуулж эхлэхийг АНУ-ын засгийн газарт уриалж байв.

Ийм үйлдвэр байгуулбал зарим вакцин нь огт ашиглагдахгүй ч байж мэдэх тул олон саяын алдагдал үүсгэх боломжтой. Хувийн компаниуд ийм өндөр эрсдлийг даахгүй тул холбооны засгийн газар зөвхөн хариуцах чадвартай гэж Гэйтс хувийн блогтоо бичжээ.

Билл Гэйтс одоогоор шинэ коронавирусийн тахалтай тэмцэх үйлсэд $105 саяыг хандивлаад байгаа. 2015 онд тавьсан TED илтгэлдээ тэрээр ирээдүйд дэлхийн нийтийн хамгийн том аюул нь халдварт өвчин болно гэж зөгнөж байжээ.

 

Эх сурвалж: Fox News